Дэлхийн аварга М.Уранцэцэг “Чингис хаан” Гранприд тэргүүллээ

Олон улсын жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох “Чингис хаан” Гранпри тэмцээн өнөөдөр Буянт-Ухаа спорт цогцолборт эхэлсэн. Тэмцээний эхний өдөр таван жингийн барилдаан болж Монголын баг тамирчид хоёр алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ. Японы баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл, БНХАУ-ын баг нэг алт, нэг хүрэл, Канадын баг нэг алтан медаль, БНСУ, Бразил, Германы баг тус бүр нэг мөнгөн медаль авлаа.

Эмэгтэйчүүдийн 48кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг түрүүлсэн бол, Г.Отгонцэцэг хүрэл медаль хүртлээ. 52кг-д М.Бундмаа гавъяат хагас шигшээд БНХАУ-ын бөхөд ялагдаж хүрэл дээр буулаа. Түүнийг ялсан Хятадын бөх дэлхийд чансаагаараа дөрөвдүгээрт бичигдэж буй Германы бөх Краех Марийг финалд ялснаар түрүүллээ. А.Цолмон дагах барилдаанд Германы бөх Трангул Ромиг нэг минут 25 секундэд цэвэр ялж хүрэл медаль хүртлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.