Хунтайж ”Гари”-ийн дурлалт бүсгүй түүнийг уучилжээ

Их Британы бүсгүйчүүдийн шүтээн болсон ганц бие залуу бол мэдээж Хунтайж Гари юм. Тэрээр  дахин эрх чөлөөтэй байхаа больжээ. Pussycat dolls хамтлагийн гишүүн Эшли Робертстэй нэгэн үед нэр холбогдож, сээтэгнэсэн гэсэн шүүмжлэлд өртөөд байсан. Гэвч энэ бүсгүй одоогийн нөхцөл байдалтай огт холбоогүй юм. Америкийн "Ei"  портал сайт Генри хунтайжийг 24 настай Модель Крессиды Бонастай Швейцарийн амралтын газарт хамт байх үеийн зургуудыг нийтэлжээ.
 Энэхүү модель нь Хунтайжийн хуучны дурлалт бүсгүй юм. Түүнтэй 2012 оны хавар анх танилцаж байсан байна. Гари нэгэн хэсэг зугаа цэнгэл их хөөцөлдөж, элдэв ааш гаргаж байсан учраас Криссиды түүнээс салжээ. Бүсгүйд хөнгөн хийсвэр Хунтайжийг уучлахад хагас жил хангалттай байжээ. Эвлэрэлийнхээ баярыг тэд  Швейцарийн нэгэн амралтын газар тэмдэглэхээр шийдсэн байна. Дурлалт хостой хамт Хунтайж Эндрю түүний хуучин эхнэр  Сара Фергюсон, мөн гүнж нар болох Евгения ба Беатрис нар байжээ. Гари амралтын газар байхдаа олон нийтийн өмнө өөрийнхөө сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлж,биеэ барихыг хүсээгүй байна. Тэр хайртай бүсгүйгээ тэврэх үнсэх бүхий л боломжийг ашиглаж байсан . Харин найз бүсгүй өмнө нь болж өнгөрсөн зүйлийг санагалзсан байдалтай харьцангуй биеэ барьсан хүйтэн ширүүн байдалтай байжээ. Гэсэн ч түүнд үнсэх тэврэх боломжийг өгсөн байна. Тэдний хайр удаан үргэлжилж, азжаргалтай байхыг хүсье. Учир нь Крессиды бол гадаад, дотоод гоо сайхантай мөн хүмүүжил төлөвшил ч сайтай түүнд  тохирох үнэхээр сайхан бүсгүй юм.







                                   
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Baina (103.10.23.32) 2013-05-13 22:43:18
Lohantai yasan adilhan ym be