Хайр далласан “Хавар”

Бурхан минь надад өөрчилж чадахгүй зүйлээ хүлээн зөвшөөрөх сэтгэлийн тэнхээ, чадах зүйлээ өөрчлөх зүрх зориг, бас эдгээрийн ялгааг ойлгох ухаан заяагаач. /Уйльям Жеймс/
…Яагаад ч юм энэ үгийг уншигч бүсгүйчүүддээ дамжуулан хэлмээр санагдлаа. Тиймээ байгаадаа сэтгэл хангалуун байна гэдэг хамгийн том аз жаргал…

Хаврын урь орсон өдрүүд ийнхүү үргэлжилсээр.Өнөөдөр хаврын нэгэн сайхан өдөр…
Уншигч бүсгүйчүүд та бүхэндээ! Хаврын энэ сайхан өдрийн халуун мэндийг хүргэе! Хавар цаг цаанаа л нэг сэтгэл хөдөлгөм. Цонхны тавцан дээр бор болжморууд шулганалдан нарлаад л хаа сайгүй хөнгөн нимгэн хувцасласан бүсгүйчүүд алхаад л, амандаа дуртай дуугаа аялмаар тийм л сайхан улирал хавар. Хаврыг би эмэгтэйчүүдийн сар гэж нэрлэмээр санагдлаа.

Бүсгүйчүүдээ! Халуун дулаан сэтгэл, хайр далласан хаврын гурван сараа аз жаргалтайгаар угтан авцгаая. Таны гарт таны аз жаргал байгаа шүү.
                                                                                                          
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.