Сонгинохайрхан дүүргийн “1000-н ээжийн баяр” 13 дахь жилдээ зохион байгуулагдаж байна

Өнөөдөр МҮЭСТО-нд Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Орчлонгийн сайхан ээжүүд” нэртэй 1000-н ээжүүдийн баяр боллоо. Тус арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд өдгөө 13 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. Мөн энэхүү арга хэмжээ нь Нийслэлийн МАН-ын хороотой хамтран зохион байгуулж байгаа аж. Харин уг арга хэмжээнд оролцож буй 1000 ээжүүдийг Сонгинохайрхан дүүргийн хороо бүрээс 25 ээжүүдийг шалгаруулан оролцуулж байгаа ажээ.
Эдгээр шалгарсан ээжүүд нь олон хүүхэд төрүүлж өсгөсөн, олон ач зээтэй, тэднийгээ эрүүл өсгөн хүмүүжүүлж байгаа зэрэг шалгуурын болзолыг ханган энэхүү 1000 ээжүүдийн баярт уригдсан байна. Түүнчлэн энэ жилийн 1000 ээжүүдийн баярын нэг онцлог нь Сонгинохайрхан дүүрэг 25 хороотой байсныг 32 болгон өргөтгөсөнтэй холбогдуулан нийт 35 ээжүүдэд “Орчлонгийн сайхан ээж” өргөмжлөл гардууллаа.
Мөн зочиноор Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, СХД-ийн МАН-ын хорооны дэд дарга Н.Алтаншагай, Нийслэлийн нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбооны дарга Б.Саранчимэг болон СХД-ийн МАН-ын хорооны тэргүүлэгчид, ИТХ-ын дарга Х.Нямбаатар, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбооны дарга Д.Баярсайхан нар оролцлоо. Уг арга хэмжээнд уран бүтээлчид ая дуугаа өргөсөн бөгөөд “Шилдэг өнгө” продакшны залуу уран бүтээлчид уран бүтээлээсээ өргөн барьсан юм. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулагдаж байгаа энэхүү арга хэмжээнд оролцсон 1000 ээжүүд гарын бэлэгтэйгээ сэтгэл хангалуун буцлаа.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.