Дэлхийн гэр бүлийн өдрийн мэнд хүргэе!


НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хэлэлцээрээр 1994 оноос эхлэн таван cap болгоны энэ өдрийг "Гэр бүлийн өдөр" болгох тогтоол баталсан байдаг. Үнэхээр ч улс үндэстний оршин тогтнох хамгийн бага нэгжүүдийн нэг болох гэр бүлийн сайн сайхан ирээдүй тухайн улс орны хувьд хамгийн чухал үнэт зүйл болдог билээ. Дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэж өнгөрүүлснээс хойш өдгөө 18 жил болж байгаа бөгөөд Монгол улсын хувьд энэхүү өдрийг энэ жил ес дахь удаагаа тэмдэглэж байгаа юм байна.

Харин гэр бүлүүд энэ өдрийг хамтдаа өнгөрөөж, ирээдүйнхээ зорилго, хүүхдүүдийнхээ эзэмших мэргэжил, мөрөөдлийнх нь тухай хэлэлцэж, түүнд хүрэхийн тулд эцэг эхийн зүгээс үзүүлэх тусламж, хүүхэд өөрөө бий болгох “амьдралын бүтээл”, мөн энэ онд дэвшүүлсэн уриаг хэрхэн хэрэгжүүлэх зэргийг төлөвлөх ёстой юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.