Үсний хагнаасаа ангижирч эрүүл сайхан үстэй болцгооё
Үс тань хагтаад бүсгүй таныг зовоож байна уу? Тохироогүй шампунь хэрэглэснээс болж үс тань хагтаж толгой чинь загтнаад байна уу? Тэгвэл хагнаасаа хэрхэн ангижирах вэ? бид таньд дараах зөвлөгөөг хүргэж байна.

Хаг нь хуйхны гадаргуу дээр үүссэн давхарга бөгөөд үсэн
дээр бүр мөр лүү ч унасан харагддаг. Селенийн найрлагатай шингэн саван
хэрэглэвэл сайн байдаг. Шингэн
савангаа түрхээд таван минут хиртэй байлгаж байгаад усаар зайлах хэрэгтэй. Үс,
хуйхаа долоо хоногт доод тал нь нэг удаа шингэн савантай усаар угааж байх
хэрэгтэй.
Витамин, эрдэс бодисууд.
Витамин, эрдэс бодисуудын дутлаас болж хагтаж болзошгүй. Иймд витамин В-6, В-12
болон хивэг, загасны мах зэрэг селентэй хоол тэжээлийг хэрэглэж байх нь үс
хагтахаас сэргийлнэ.

Самарын тос ба нимбэгний шүүс.
Самарын тосыг нимбэгний шүүс тэй хослуулан хэрэглэдэг уламжлалт арга нт үр дүн
сайтай, өргөн дэлгэр хэрэглэгддэг. Бүлээн самрын тосыг хуйхандаа түрхээд,
дээрээс нь шинэхэн нимбэгт жимсний шүүсийг түрхэнэ. Хэдэн минут байлгаад угааж,
зайлна.







