Үлгэрийн баатруудтай адилхан болохын тулд 14,000 доллар зарцуулсан эмэгтэй

Сара Ингле гэх 25 настай бүсгүй "Уолт Диснейн" бүтээлүүдийн гүнжийн дүрүүдтэй адилхан болохын тулд одоогоор 14,000 доллар зарцуулаад байгаа ажээ. Хүүхэлдэйн кинон дээрх баатруудын хувцас болоод үс засалт, нүүр будалтыг дууриасаар байгаа ажээ. 

Тэрээр нийтдээ 17 үлгэрийн баатруудын хувцас, 16 хиймэл үстэй болжээ. Сара гүнж нартай яг адилхан болохыг хүсдэг учраас хямд хөсөр биш үнэтэй зүйлсээр өөрийн хүүхэлдэйн дүрийг бий болгож байгаа юм. Зарим тохиолдолд тэрээр өөрийн найз залууг маш хөөрхөн ханхүү болгодог талаар дурдсан бөгөөд түүний найз залууд Далайн бяцхан гүнж бүтээлийн Ариелийн дүрд хамгийн их дуртай гэнэ. 



Мөн Сара ийнхүү хүүхэлдэйн киноны дүрд хувиран эцэг эхчүүдээс санал хүлээн аван цагийн 140 долларын хөлстэйгөөр бяцхан хүүхдүүдийн төрсөн өдөр, тэмдэглэлт баяр дээр очдог болжээ. 

Ариел 



Рапунзел 



Анна 



Үнсгэлжин 








Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.