Куба эмэгтэйчүүд навчин тамхины клуб байгуулжээ

Кубад зөвхөн бүсгүйчүүдэд зориулсан навчин тамхины клуб байгуулжээ. Саяхан тус улсын төр засгаас олон нийтийн газар тамхи татахыг хориглосон хууль баталсан байна. Гэвч навчин тамхи нь Куба улсын эдийн засгийн томоохон салбарын нэг хэсэг байсаар байгаа ажээ.
Үүнийг баталж өнгөрсөн хоёрдугаар сард куба навчин тамхины олон улсын наадамд дэлхийн 70 гаруй орны навчин  тамхи хэрэглэгчид  цугларсан юм. Түүнчлэн оролцогчдын дунд бүсгүйчүүд цөөнгүй байсан аж.  Харин тус улсад навчин тамхи худалдан авч буй хүмүүсийн 5-10 хувь нь эмэгтэйчүүд байдаг юм байна. Тиймээс тэдэнд зориулсан тусгай клуб байх шаардлагатай гэж санаачлагчид үзсэн аж.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.