Улаанбаатар-Бээжин-Тианжин-Бангконг-Патая 6шөнө 8өдрийн гайхалтай аялал
"Есөн дээд" ХХК-аас зохион байгуулж буй Улаанбаатар-Бээжин-Тианжин-Бангконг-Патая 6 шөнө 8 өдрийн гайхалтай аяллын маршрутын талаар мэдээллийг уншигчиддаа хүргэж байна. Зуныхаа амралтын төлөвлөгөөнд багтаагаад, 6 дугаар сарын 6-наас өмнө амжиж бүртгүүлэн 1 сая 950 мянган төгрөгөөр 8 өдрийг хилийн чанадад өнгөрөөвөл ямар вэ? бүсгүйчүүд ээ...

1-р өдөр
Үдшийн 18:55 цагт Улаанбаатараас Бээжин чиглэлд Миат-Ом-223 нислэгээр нисэж 2 цагийн дараа Бээжин олон улсын Т-3 онгоцны буудалд бууна. Тэгээд аялалын автобусаар Бээжин хотын төвд байгаа 3одтой зочид буудалд байрлана.
Өглөө, өдөр, орой: Хоол багтахгүй
Автобус унаа: Онгоц, автобус Буудал:Бээжин 3одтой зочид буудал

2-р өдөр
Өглөөний цайны дараа өрөөгөө хүлээлгэн өгч, Хятадын бэлэг тэмдгийн нэг болох “Тиан Ан Мен” талбайд очиж дурсгалын зургаа татуулна. Мөн “Улсын музье” буюу “Ардын их хурлын танхим”, “Ардын баатруудын хөшөө” зэргийг үзэн сонирхож зургаа авхуулах боломжтой. Үүний дараа “Гонгконг” захаар орж олон төрлийн бараа бүтээгдэхүүнүүдийг худалдан авах буюу үзэж сонирхож болно. Үдийн хоолны дараа “Бээжин-2008” Олимпын төв цэнгэлдэх хүрээлэнд очиж “Шувууны үүр” болон “Усан шоо” стадионтой танилцаж дурсгалын зураг авхуулна. Дараа нь 17:00 цагийн үед “Тианжин”-ы олон улсын нисэх буудлыг зорино. Тианжин-Бангконг BK2791 нислэг 22:00цагт ниснэ. Шөнийн 01:45+1 цагийн үеэр Тайландийн нийслэл болох Бангконг хотод газардана. Тэгээд орон нутгийн хөтөч угтан авч, буудалдаа байрлана.
Хоол: Өглөөний хоол,
Үдийн хоол Бээжин шарсан нугас
/оройн хоол багтахгүй/
Автобус унаа: Хот дотор аялах автобус, онгоц Буудал: Бангконгийн зочид буудал
3-р өдөр
Өглөөний цайны дараа Бангконг хотын аялал эхэлнэ. Тайландын үе үеийн хаадуудын амьдарч байсан уран барилгын өвөрмөц хэв шинжийг хадгалсан хааны ордоныг үзэж танилцана.Тайландын бүтэн хашаар сийлсэн Хаш бурханы сүмд зочилж, Тайландын он цагийн түүхийн хэлхээсийг хүүрнэнэ. Дараа нь таван үеийн модон хийцтэй ордонг зорино. Энэ барилга нь алтан шаргал модоор баригдсан, ордон дотор нь эртний вангийн хадгалсан алт, мөнгө, сувд, эрдэнэ зэрэг эртний үнэт эдлэлийг үзэж сонирхон нүдээ баясгана. Дараа нь Бангконг хотын дундуур урсах “Chao Phraya” мөрнөөр усан онгоцоор аялж, усан дээр амьдардаг ард иргэдийн амьдрал, зан үйлтэй танилцана. Үдийн хоолны дараа хөтөч таньтай хамт дэлхийд алдартай №1 “Lady Boy”-ын урлагийн тоглолтыг үзэж сонирхоно. Тоглолт дууссаны дараа тэдэнтэй хамт дурсгалын зураг авхуулна. Дараа нь буудалдаа очиж амарна.

Өглөөний хоол: Буудлын тансаг зэрэглэлийн хоол
Өдрийн хоол: Өөрөө өөртөө үйлчлэх хоол
Оройн хоол:”PALAZZO” өөрөө өөртөө үйлчлэх олон улсын хоол
4-р өдөр
Өглөөний цайны дараа аялалын автобусаар Бангконгийн “Хааны сувд эрдэнийн төв”-д очно. Тайланд нь дэлхийд олон тооны чанартай эрдэнийн чулуу гаргадаг улсын нэг юм.Дэлхий дээрх эрдэнэнийн чулууны 35%-ыг тус улс дангаараа зах зээлд гаргадаг байна. Энд байгаа эрдэнийн чулууны хийц, чимэглэл нь “ISO-9001”-ээр баталгаажуулсан байдаг ба чамин нарийн хийцээс авахуулаад сүүлийн үеийн шинэ загварууд ч бий. Чанар үзэмж сайтаагаараа дэлхийд алдартай. Дараа нь арьс ширний үйлдвэрийг үзэж сонирхоно.Тэнд загварлаг матар болон сувдан загасны арьсаар хийсэн цүнх, гутал, түрийвч, бүс гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрийн үнээр нь авах боломжтой. Дараа нь Бангконг хотоос 150км-н зайтай Дорнын Хавай гэж алдаршсан аялал жуучлалын алдартай амралтын орон “Патая”-д очно. Патаяд хүрсэний дараа зааны нуруун дээрээс ой шугуй, тариалан болон үзэсгэлэнт байгалийг сонирхоно. Морин тэргэнд сууж байгалиар аялан, матрын тоглолт үзэж сонирхоно /ойролцоогоор 30минут үргэлжлэнэ/.Дараа нь оройн хоолоо идээд буудалдаа очиж амарна.
Өглөөний хоол: Буудлын тансаг зэрэглэлийн хоол
Өдрийн хоол:Шим тэжээлтэй халуун тогоо
Оройн хоол:Далайн гаралтай хоол
Автобус унаа: Аялалын автобус Буудал: Патая дахь орон нутгийн 5одтой
5-р өдөр
Өглөөний хоолны дараа Азийн Хавай хэмээгдэх “Golden Beach” буюу алтан элст наран шарлагын газар руу моторт завиар очно. Энд та усанд сэлэн, наранд биеэ шарж, далайн хоол зооглон мөн өөрсдийн сонирхолоор усан шүхэр, моторт завь болон тусгай хувцас өмсөн усан доогуур шумбах зэрэг усан спортын төрлүүдээр тоглох боломжтой. Дараа нь Тай массаж хийлгэж амраад бүтэн биеийн тосон массаж хийлгэн аялалын алжаалаа тайлах болно.
Өглөөний хоол: Буудлын тансаг зэргийн өөртөө үйлчлэх хоол
Өдрийн хоол: Арал дахь далайн гаралтай хоол
Оройн хоол: Тай маягийн амтат зоог
Автобус унаа: Аялалын автобус Буудал: Патая дахь тав тухтай буудал

6-р өдөр
Өглөөний цайны дараа Тайландад алдартай “Golden Temple” буюу “Алтан сүм”-д очиж, хүж өргөөд өөрийн ажил үйлс, эрүүл мэнд, эд хөрөнгө, аз жаргалаа даатган залбирна. Дараа нь халуун бүсийн ой мод ихтэй, цэцэг навч дэлгэрсэн “Nong Nooch” ургамалын хүрээлэнгээр зугаалж, Тайланд үндэстний дуу бүжиг, урлагийн тоглолт, болон зааны боулинг, хөл бөмбөг, сагсан бөмбөг, зураг зурах, массаж, жагсаал гэх мэт чадварлаг сонирхолтой тоглотуудыг үзнэ. Дараа нь “Долоон эрдэнийн бурхан”(Khao Chee-Chan)-ы уулыг үзнэ. Уг бурхан нь Тайландын эзэн хааны хаан ширээнд суусан 50жилийн ойд зориулан 24 кратын 18тонн алтаар чимж шигтгэж хийсэн гайхамшигтай бүтээл ажээ. Тайландын 9-р хааны сүм, Тайландын Архадуудын дүрийг лааны тосоор бүтээн мөнхөрүүлсэнг үзэж сонирхоно. Оройны хоолны дараа буудалдаа амарна.
Өглөөний хоол: : Буудлын тансаг зэргийн өөртөө үйлчлэх хоол
Өдрийн хоол: “Nong Nooch” хүрээлэнд өөртөө үйлчлэх хоол
Оройн хоол:Тай маягийн амталсан зоог
Автобус унаа: Аялалын автобус Буудал: Патая дах тав тухтай буудал

7-р өдөр
Өглөөний цайны дараа “Эртний чулуун музье”-г үзэж сонирхоно.Үргэлжлүүлээд “Хорт могой судлалын төв”-өөр орж, дэлхийн хамгийн хортой наж(кобра) могойн тоглолт үзэж бас барьж мэдрэхийн зэрэгцээ могойн хороор найруулсан ховор эмийн зүйлээс худалдан авах боломжтой. Дараа нь Тайландын “CubiLose төв”-д очно.Тайландын өмнө зүгийн гаралтай "CubiLose”-г хэрэглэвэл хөгширөлтийг удаашруулж, арьс, үсийг нэн сайн залуужуулах үйлчилгээтэй юм. Тайландын хойд хэсгээс гаралтай зөгийн бал зэрэг зүйлсийг хямдхан үнээр худалдан авах боломжтой. Дараа нь Бангконгийн хамгийн том татваргүй барааны дэлгүүр болох “KingPower”-с олон улсын брэнд бараа бүтээгдэхүүнүүдийг худалдан авах боломжтой. Орой нь “KingPower”-т байх олон улсын өөртөө үйлчлэх тансаг зэрэглэлийн хоолнууд зооглоно. Хоолны дараа нисэх онгоцны буудлаас Тианжин руу ниснэ.
Өглөөний хоол:Буудлын тансаг зэргийн хоол
Өдрийн хоол:Тай маягийн амталсан зоог
Оройн хоол:“KingPower”олон улсын өөртөө үйлчлэх тансаг зэрэглэлийн хоол
Автобус унаа: Аялалын автобус, онгоц Буудал: Байхгүй
“ KingPower” restaurant
8-р өдөр
“Бангконг-Тианжин” BK2792 онгоцоор 02:45-08:10-т өглөө эрт Тианжин онгоцны буудал (Tianjin coastial airport)-д бууна. Бээжингийн чиглэлтэй автобусаар Бээжин орно. 17:00 хүртэл чөлөөт цаг, 17:00 цагаас Бээжингийн төвд байгаа “Hua Tong Xin” буудлаас автобусаар олон улсын нисэх буудалд буугаад, бүртгэл хийлгэж 21:10-н МИАТ-ын онгоцоор Улаанбаатар хотыг зорино.Тэгээд энэхүү аялал маань өндөрлөнө.
Өнөөдөр хоол багтахгүй
Автобус унаа: Тианжин-Бээжин аялалын автобус

Тайлбар:
Энэхүү хөтөлбөр нь зайлшгүй байгалийн гамшиг буюу онцгой нөхцлөөс шалтгаалж аялалын маршрутыг өөрчлөлгүйгээр аялалын өдрийг өөрчлөх магадлалтай.
Зардалд багтах зүйлс:
1. “Бээжин-Тианжин” хүргэх болон тосох
2. “Бээжин-Улаанбаатар” 2 талын нислэг
3. “Тианжин-Бангконг” орох 2 талын билетны үнэ тахх
4. Бээжин 1хоног 3одтой буудал
5. “Бангконг-Патая” 5 хонгийн орон нутгийн 4-5 одтой буудал
6. Хөтөлбөрт багтах хоолнууд
7. Хөтөлбөрт багтах үзвэрийн билет
8. Аялалын автобус
9. “Хятад-Монгол” хэлтэй хөтөч
10. Даатгал
Зардалд багтахгүй зүйлс:
1. Паспорт, визний зардал /Монголчууд Тайландад визгүй зорчино./
2. Буудал доторх утас, fax, угаалга, индүүдлэгэ, ундаа, ачаа тээшээ булгуулах зэрэг гарын мөнгөнүүд / Үүнд: буудлын үйлчлэгчийн гар мөнгө, өдөр болгон нэг өрөө Бангконг мөнгөөр 20вант, нэг заан унах 20вант, Тай массажны гарын мөнгө 50вант, “Ladyboy”-той зураг авхуулах50вант, сүмд хүж асааж цэцэг өргөх30вант, орон нутгийн хөтөч сануулна./
3. Хувийн зардал
4. Өөрөөс шалтгаалан гарсан хохиролыг манай компани хариуцахгүй
“Есөн Дээд” ХХК 6-р сарын 18ны аялалын төлөвлөгөө
6-р сарын 6наас өмнө бүртгэл авна.
Холбогдох хүн: Захирал: Х.Одгэрэл
Холбогдох утас: 96441446, 70003455, 99157923
Хаяг: БЗД, 1-р хороо, Залуучуудын өргөн чөлөө-21 “MW” плаза 104тоот
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







