Найз залуудаа 48 цаг зодуулан амиа алдсан гэгдэх бүсгүйн задлангийн хариу ахиад л “гадны нөлөөгүй”

Талигаач бүсгүйн амь насыг хохироосон гэгдэх Г.Алтанхүүгийн хэрэгт стратегийн гэгдэх өмгөөллийг хийж буй М.Ичинноров сэтгүүлчдэд энэ талаар мэдээлсэн.

Тэрбээр: “Шүүх шинжилгээнээс хийсэн хоёр дахь задлангийн хариу гарсан. Гэвч хохирогчийн ар гэрийнхэн нь л шинжилгээний бичигтэй танилцах эрхтэй болохоор би баттай мэдээ хэлж чадахгүй. Харин сураг дуулах нь ээ задлангийн хариу бүсгүйн эсрэг гарсан бололтой” гэлээ.

Өмгөөлөгч М.Ичинноров энэ бүхэнд  эсрэг байр суурьтайгаа илэрхийлээд шүүх эмнэлгийн шударга бус үйлдлийг илчлэх баримтуудыг дэлгэсэн юм. Тухайлбал,

Жишээ 1:
Энэ сард 50 настай, дөрвөн  хүүхдийн ээж Уранчимэг хэмээх эмэгтэй өөрийн хамтран амьдрагч Ч.Нацагдорж гэгчийн гарт харамсалтайгаар амь үрэгдсэн байна. Зүүн хацрыг нь хутгаар зүсч маш их хэмжээний цус алдсанаас ухаан алдан ухаангүй байсаар есөн хоногийн дараа амьсгал хураажээ. Талийгаачид хийсэн Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хэлтсийн эмч Цэцэгмаагийн гарын үсэгтэй задлангийн хариу “хөнгөн гэмтэл” гэж гарсан байна. Хэргийн газарт байгаа их цус алдалтын зургуудыг хүүхдүүд нь баталгаажуулж авсан боловч үүнийг мөрдөн байцаалтын явцад авч хэлэлцэхгүйгээр үл барам хэргийн газрын үзлэг шинжилгээ хийж өгөөгүй аж.

Жишээ 2:
Дархан-Уул аймагт 21 настай сувилагч бүсгүйг найз залуу өр хөндүүлсэнд хийлгэсэнд уурлан хөнөөжээ.  Энэ хэрэгт ямар ч хэрэг үүсээгүй байсныг талийгаачийн ах өмгөөлөгчид мэдэгдсэн байна.



Өмгөөлөгчийн ярьсанаар дээрх тохиолдлууд бол зөвхөн дэлгэн тавьсан эмэгтэйчүүдийн эрх хэрхэн зөрчигдөж буйг харуулсан зөвхөн жишээ.

Энэ мэт шүүх эмнэлгийн, хуулийн байгууллагын буруугаас бүсгүйчүүд амь биеэрээ хэрхэн хохирч буйг харж болохоор.

Харин бусад сайт болон хэвлэл мэдээллийн сувгуудаар бүсгүйд хийсэн хоёр дахь задланд “архины хордлогын улмаас нас баржээ” гэж мэдээлэх болсон.

Энэ талаар нагац эгч н.Сүрэнхорлоогоос тодруулахад “Бид шүүх шинжилгээний хариутай танилцаагүй байхад хэвлэл мэдээллээр бичээд эхэллээ. Миний дүү архи уух нь битгий хэл амсдаг ч үгүй. Үнэндээ маш их гомдолтой байна” гэсэн юм.

Талийгаачийн найз залуу болох тус хэргийн гол сэжигтэн Г.Алтанхүү өмгөөлөгч И.Ичинноровыг өөрийг нь удаа дараалан онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн хэмээн Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт эрүү үүсгэн шалгах хүсэлтийг гаргажээ. Энэ дагуу өмгөөлөгчийг байцааж эхэлсэн байна.

Харин сэжигтэн Г.Алтанхүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн II хэлтэст шалгаж байгаа аж.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
baya (172.56.32.150) 2014-02-27 07:04:23
Shuuh emnelgin emch narin medleg mergejliig deeshluuleh tonog tohooromhiig saijruulah tal deer anhaarahgui bol iimerhuu uzegdel tasrahgui dee Gehdee haramsaltai l bna Ilt zodulsnaas bolj tsus aldaad hun nas barsan baihad gadnii noloogui gej dugnelt hiij baidag emch hund medleg l heregtei yum bna daa gargaj baigaa dugneltiinhee talaar
naiz (112.72.13.7) 2014-02-26 19:09:18
Araich deemedeejin yumam deerIh taniltai alyyrchin bndeed hemjee ogvol taarnaHyni saihan yrig zerlereer alsan arastan bj
chuka (202.72.247.193) 2014-02-26 14:22:53
anhnaasaa zadlangiin hariugaa hudlaa gargasan blhoor muu sn yumnuud ter chigtee gvriiheer shiidsen yum bishvv oor mergejliin bag hvmvvs gargaj dahij zadlan shinjilgee hiij ene talaar delgerengvi sudalwal taarna
Зочин (202.21.111.242) 2014-02-26 12:59:05
Ерөнхийлөгч болон эмэгтэй гишүүдийн хүсэлтээр ахин шалгагдаж байгаа ийм том хэрэг юм чинь шүүх эмнэлэгийнх нь дүгнэлт энэ удаа арай худлаа байна гэж байхгүй байлгүй дээээ
zovhin (202.179.20.186) 2014-02-26 12:04:52
yugsen ug we en ejni eejiig alsantai ylgaa yu bn unen jowoor ni shiideeseee
ard tvmen (112.72.11.67) 2014-02-26 11:13:38
Araich de ene shvvx emeneleg shvvx prokroruud mongogvi bol xelsneer ni shiidchixed mongogvi bol xuuliar ni yal ogchixdog iim muuxai xujaa vnertei nowshnuud bga shde
зочин (124.158.109.14) 2014-02-26 08:58:12
Арай ч дээ хэлэх ч үг алга да манай улс оронд шудрага зүйл гэж байна уу Энэ монгол улсын мань хууль толгой сэгсэрч гаслахад хүргэж байна
(193.86.147.99) 2014-02-26 05:45:58
arai ch dee mongold min yu l bolood bn daa
zochin (112.186.185.50) 2014-02-26 02:24:43
Mongold unen shudarga yos gej baihaa bolichee
burmaa yu? (103.26.194.4) 2014-02-25 21:39:35
chi yaj medjiigaa aluurchingiin hamaatan bololtoi arhind hordson huniig gemteliin emneleg huleen avahu arhind hordson hunii haviraga hugerdag yumuu aimaar yumaa
(103.26.194.23) 2014-02-25 21:23:48
Shuuh emelegiin dugnelt unen bailgui dee ene ih anhaaarliin tovd bgaa hereg deer ulaan tsagaan hudlaa dugnlt gargana gej yu baidiin Ter humuust bas uureg hariutslaga gej bgaa shuu dee