“Үтрээний хүүрнэл” удахгүй тайзнаа
Хүчирхийллийн эсрэг тэмцэхэд хандив цуглуулах зорилгоор “Үтрээний хүүрнэл” жүжгийг энэ сарын 30, 31-нд Улсын филармонийн тайзнаа тоглохоор болжээ.

АНУ-ын зохиолч Ийв Энслерийн “The Vagina Monogoluеs” буюу “Үтрээний хүүрнэл” бүтээлийг 15 жилийн турш дэлхийн 140 гаруй оронд тоглож, 90 гаруй сая.ам.долларын хандив цуглуулж, хүчирхийлэлд өртсөн хүмүүст тусалж байсан. Харин манай улсад энэ жүжиг гурван жилийн өмнөөс тоглогдож эхэлсэн бөгөөд 16 сая төгрөг цуглуулж, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандивлажээ.

“Үтрээний хүүрнэл” жүжигт соёл урлаг, улстөр, бизнесийн болон нийгмийн бүх салбарын төлөөлөл болсон эмэгтэйчүүд сайн дураараа тоглодог юм. Энэ удаагийн жүжигт 25 бүсгүй тоглож байгаа ба арын албанд 50 орчим хүн ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.