27 нас хүрлээ

Өнгөрсөн бямба гариг буюу 18-нд залуу жүжигчин Зак Эфроны 27 насны төрсөн өдөр болж өнгөрлөө. Холливуудын сайхан залуусын тоонд зүй ёсоор багтдаг түүнийг төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэснийг шүтэн бишрэгчид нь жүжигчний цахим хаягаас харжээ.



Согтууруулах ундаа, үнэтэй шоу тэрээр хүсээгүй бололтой. Өөрийн хоёр найзын хамтаар Амстердамаар зугаалсан байна. Тэрээр өөрийн зугаалж буй зургаа фейсбүүк хуудсан дээрээ тавьж "Андуудтайгаа дугуй уналаа. Диллон Францис, Мартин Гаррикс нартаа баярлалаа. Шилдэг төрсөн өдрийн баяр" байлаа хэмээн тайлбар бичжээ.



Тэрээр өөрийн найз нарын хамтаар Амстердам хотын гудамжаар бүхэл өдөржингөө дугуйтай зугаалсан аж.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.