Хадам ээж, бэр 2-ын аль дарангуйлагч вэ?
Залуу гэр бүл салахад хамгийн нэн түрүүнд өнөөх ааштайгаараа дуудагддаг хадам ээж гол үүрэг гүйцэтгэдэг гэж ихэнх гэр бүлүүд санаа нэгддэг шүү дээ. Ялангуяа айлд бэр болон очиж байгаа бүсгүйчүүдэд энэ ойлголт яс маханд нь шингэсэн байдаг. Тиймээс ч эмэгтэйчүүд найз залуутайгаа гэрлэж, амьдралаа холбох болсон үеэс л эх нь ямар хүн байгаа бол гэж толгойгоо гашилтал гэнэт бодож эхэлдэг байна. Сэтгэл байхад бүх юм аяндаа бүтнэ гэсэн тэдний сайхан бодол гэнэт нэг өдөр хадам эхийн ааш аягаас болж хөндийрч эхэлнэ.

Салалтад үнэхээр хадам эхийн ааш авир нөлөөлдөг үү гэсэн асуултад эрчүүдийн 40 хувь, эмэгтэйчүүдийн 60 хувь нь “тийм” гэсэн хариулт өгчээ. Тэгвэл хадам эх болон бэрүүдэд энэ байдлаас гарах сэтгэл зүйн хамгийн энгийн аргууд байдаг. Хадам бэр хоёр өстөн болж хувирахыг тэд өөрсдөө л бий болгодог байна. Өөрт нь хайр халамж тавьж мөнгө өгдөг ганц халамжлагч хайртай хүү нь нэг л өдөр гэртээ хөөрхөн охин дагуулж орж ирэхэд нь “Миний хүү ингээд намайг тоохоо больж эхлэх байх даа. Энэ охин тэгээд хүүд минь хань болж чадах уу” гэсэн бодол эхийн толгойд өөрийн эрхгүй эргэлдэнэ. Бэр болж хаалгыг нь татсан бүсгүй ч мөн адил “ хадам эх минь ямархуу ааштай хүн бол? Эхэндээ ингэж сүүд болдог л юм гэсэн.Хүү нь миний талд байгаа цагт” гэж хүүгээр нь барьцаа хийж суудаг.

Зарим эхчүүдийн санаанд бэр нь тэр болгон нийцээд байдаггүй болохоор өөрийн мэдэлгүй ааштай дарангуйлагч хадам эх болон хувирдаг байна. Ийм нөхцөл байдалд орсон бэр хадам болон нөхөртөө яаж ч аашлаад нэмэргүй. Учир нь ийм ээжтэй хүү өөрийн гэсэн санаа бодолгүй, бүх асуудлыг түүний өмнөөс шийдэж өгдөг болсон тул ээж нь түүнд хамгийн эрхэм зүйл болсон байдаг аж. Харин түүнгүйгээр хүү нь яаж ч чадахгүй гэдгийг ч тэрээр сайн мэддэг. Энэ үл ойлголцол даамжирч эцэстээ хүү нь салахад тулсан үед хадам эх ухаарч алдаагаа засахыг оролддог ч ихэнх тохиолдолд “өнгөрсөн борооны дараа цув нөмрөв” гэгч болдог.
Иймд хадам ээж хүүгийнхээ гэр бүлийг аврахын тулд доорх зөвөлгөөг дагаад үзээрэй.
1. Хүү чинь эхнэрээ хайрлах тусам та хоёрын харьцаа хавьгүй сайжирна гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүү чинь эхнэртэйгээ сайхан харьцаж байвал танд ч мөн адил халамж дүүрэн тавина гэдгийг санаарай.
2. Хүүгээ эхнэртэйгээ ярилцаж аливаа шийдвэр гаргаж бай гэдгээ ойлгуул. Тэднийг ярих боломж олго. Гэр бүлийн амьдрал, харьцаагаа юу ч нуулгүй ярь гэж бүү шаард. Мөн хүүдээ эхнэрийг нь муулж, шүүмжлэхгүй байхыг хичээгээрэй.
3 .Өөрөө залуудаа айлд бэр болж орж байсан үеэ эргэн нэг санагалзан бэрийнхээ байр сууринд өөрийгөө тавьж үзэн, гэрийн ажилд муу гэж өөнтөглөж, бэрдээ бүү уурлаарай. Та түүнийг өрсөлдөгч бус харин охиноо гэж бодож сураарай.
4.Бэрийнхээ алдааг өөрт нь хэзээ ч бүү хэл. Харин зааж, сургахыг чухалчлаарай.

Харин дарангуйлагч хадам эхтэй бэрд хандаж өгүүлэхэд хадам чинь та хоёрын сайхан харьцааг хөндийрүүлж, та хоёрын амьдрал салалтын эрмэг дээр ирэхэд ойрхон болсон бол нөхрөө алдахгүй, өөрөө ч зовохгүйн тулд үүнийг үзээд алдаарай. Үүнд:
1.Нөхрөө аль болох өөртэйгээ яриулж, эсвэл өөрийг нь бие даалгаж шийдвэр гаргуулж сурга. Гэр бүлийн маргаанд нөхрөө оролцуулахыг хичээ. Түүний өөрийн гэсэн шийдвэрийг хөхүүлэн дэмжиж өөртөө итгэхэд нь түүнд туслаарай.
2.Хадам эх чинь өөрөө хүүгээ халамжлах гэвэл бүү уралд, энэ эрхийг түүнд өгчих.
3.Нөхрийнхөө дэргэд хадмаа бүү муул, их тэвчээртэй байж, хадмынхаа тэвчишгүй ааш авирыг нь сайн бодож зөвхөн өөрт нь ухаалгаар илэрхийлж сураарай.хамгийн гол нь уурлаж, үглэлгүй нөхөртөө ээжийнх нь занг зөвөөр тайлбарлаарай.

Үүнээс гадна зарим гэр бүлд дээрх байдал эсрэгээр оршиж байдаг. Өөрөөр хэлбэл харгис дарангуйлагч, ааштай хадам биш бэр болж хувирч, хөөрхий өрөвдөлтэй хадам ээж байдаг. Иймэрхүү гэр бүл хамгийн түгээмэл байдаг байна. Эхнэр нөхөр хоёр эвтэй сайхан амьдардаг бол хадам эх хүүдээ гомдон, өөрийг нь хэн ч тоохгүй өрөвдөлтэй , азгүй хүн гэж бодон, хүүдээ гоморхохдоо гэнэт худлаа өвдөж хэвтдэг. Эх нь нэг ёсондоо өвчнөөр айлган сүрдүүж буй нь энэ. Түүний энэ ааш аяг нь хамгийн хортой үр дагавар авчирдаг. Хадмынхаа энэ өчүүхэн аргыг нь ажиглаж мэдэрсэн бэр зэвүүцэн, сүүлдээ энэ арганд нь хууртахаа больж, нөхөртөө үглэж эхлэх бөгөөд аажимдаа хэрүүл болж, “ нэг бол би эсвэл эх чинь” гэж нөхөртөө тулган шаардаж аажимдаа салахад ч нөлөөлдөг байна.
Иймд хайр халамж нэхэж байгаа аргаа буруу илэрхийлсэний улмаас хүүгийнхээ амьдралыг бусниулахыг хүсэхгүй харин аз жаргалтай болгохын тулд хадам ээж болсон хүнд зөвлөхөд
1. Бэр чинь танай хүүг хайрлаж үүнд нь ч хүү чинь сэтгэл хангалуун өөрөө ч хайрлаж чадаж байгаа бол та бүү санаа зовоож, гутар. Учир нь та хүүгээ маш сайн хүмүүжүүлжээ. Иймд түүний хайр халамж танд ч хангалттай хүрнэ гэдгийг санаарай.
2.Та худлаа өвдөж хүүгээ айлгаж байгаагаа сайн арга гэж бодож байгаа бол энэ чинь томоохон эндүүрэл. Үүгээрээ та бэр болон хүүгийнхээ ч дургүйцэл, уцаарыг хүргэнэ. Нэг л өдөр таны энэ болчимгүй арга баригдахад та өөрийгөө болон хүүгээ бэрийнхээ өмнө ямар байдалд орох вэ гэдгийг сайн бод.
3. Хүүгээсээ та анхаарал халамж шаардахын оронд гэр бүлд нь тусалж, анхаарал тавин, ачыгаа өсгөж, сайн хүн болоход нь анхаарлаа хандуулаарай. Үүний хариуд та бүү юм нэхэж, асуудал үүсгээрэй. Хүү бэр хоёр чинь аяндаа танд баярласанаа илэрхийлэх болно. Тэдний аз жаргалд үнэн сэтгэлээсээ баярлаж, дэмжиж өгөөрэй .
Харин хадмынхаа өрөвдөлтэй энэ аргыг мэдэрсэн бэр улам дургүйлхэн, нөхөртөө хий дэмий аашилж, улмаар ааштай хэрүүлч бэр болон хувирч нэр хүнд чинь буурах тул энэ байдалд хүрэхгүйг хичээн хадам ээжийгээ ойлгон, тэвчиж, асуудлаас хамтдаа гарахын тулд
1. Хадам ээжийнхээ гаргаж буй ааш авирыг тоохгүй дүр үзүүлэн, хааяа үеийг нь олон хошин маягаар хандаж, найз нөхөд шиг харьцаж, түүнтэй харьцах нь зөвхөн нөхрийнх гэж бүү бод. Түүнийг сонсож ойлгохыг хичээж, найзтайгаа уулзаж байгаа юм шиг ярилц. Энэ үед худлаа өвдөж хэвтдэг ч уян сэтгэлтэй хадмын чинь дотор нь онгойн, гомдол нь тайлагдан баярын инээмсэглэл тодрох нь мэдээж.
2. Эхнэр хүн зөвхөн нөхөртөө хайртай байна гэсэн хууль байдаггүй тул та хадмыгаа өөрийнхөө ээжтэйгээ адилтган бодож хайрлаарай.
3. Хадмынхаа эерэг талуудыг олж хар. Түүнийг үзэн ядах бус харин хүүхдийг чинь сайн харж өсгөж байгаад баярлаж, үүнийгээ илэрхийл. Хамгийн гол нь нөхөр та хоёрын дотно сайхан харилцааг өөрчлөх хүч түүнд үгүй тул бухимдаж түүнд аашлах хэрэггүй. Хамгийн сайхан нь нөхөр чинь чиний төлөө л төрсөн ховор хүн гэдгийг санаж, элдэв зүйлд санаа зовох хэрэггүйг санаарай.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
зочин
(27.123.212.136)
2017-10-09 12:05:29
Хадам ээжийг муухайгаар харах зөвлөгөө өгдөг хэн бэ айлын авгай болсон хүний амьдрал бүрэн өөрчлөгдөх ёстой 1хүнтэй зөв харьцах 2 гэр бүлсэг 3хүүхдээ эрүүл өсгөх анхаарал халамж нь өөртөө биш гэр бүлдээ байх 4худлаа ярихгүй байх худлаа ярьдаг хуурамч зан гаргахыг зөвлөдөг хэн бэ хадам аав ээж 2 тэд нарыг сайхан байвал бүр их аз жаргалтай л байна Монголчууд туслаж дэмжиж амьдардаг шүү дээ одоо ажилгүй энэ нийгэмд бүрч хэрэгтэй шүүдээ гэхдээ бэрийнхээ ажилд оролцоод байдаггүй гэхдээ бидэнд хуурамч зан гаргадагбид өөрийн охин шиг ханддаг баярлуулахыг хичээдэг гэтэл тэр тийм биш байдагСайн хадамтай азтай охин харин давардаг юм шиг зардлыг дааж гадаад явуулсан шүүдээ гэхдээ бидний урам хугарах гээд санаа зовоод л бичиж байна л даа
0
0
0
Хариулах
sar
(202.67.30.128)
2016-06-07 10:35:44
urgeljiin ur huuhdee ur zeelend oruulchihdaa humuust ur tavichdag ger orondoo yuuch hiideggui ur ach naraa harj halamjilj chadadgui 18tai godgonson ohin shig utsaraa udurjin oroldood suuchdag shunjin utasnaasaa zuugdeestei hondog ugluu ni boshoo medehgui ud boltol untdag ajil ni garaas ni gardaggui ajilgui zalhuu zavan zalhag tiim hadmuud bas bainaa bain booj uhmeer derees ni munhdiin korea savangiin duuri uzeestei utsaraa hov bazaastai amitan hun ahan duus hamag huniig muulaastai iim hadamtai baih shig tam algaa ugeer yalzral gej ene buyu
0
0
0
Хариулах
бэр
(180.235.164.61)
2013-10-24 20:25:33
хадам гэхээсээ илүү хойт эх гэмээр юмуу даа яаж ч байсан өөрийнхөө үр шиг хэзээ ч байж чаддаггүй юм билээби өөрөө хадам болох үедээ бас л яаж ч магад гэвч бэрээ жирэмсэн болон төрсөний дараах хэдэн хоног өөрийнхөө хүн чанар эх хүн эмэгтэй хүний нандин сайхан чанар бүхэнээ зориулнаа гэж хатуу бодсонгомдол минь хадам эх минь баярлалаа
0
0
0
Хариулах
Hh
(180.235.172.119)
2013-10-20 12:23:38
Er ni bol huuhnuud busguichuud ehneruud bid nar l bugdiig zohion baiguulj udirdlagiig gartaa avah heregteishtehadamiigaa muulaad muulsaar uzen yadaad baival nohorteigee ch haritsaa chin muudnahol tusdaa bai l geh ym teglee geed buur hadamtaogaa uulzahgui bna gej bhgui shteoort ni saihan zoolon handaad bhad hadam chin chamd ter hemjeegeer aytaihan hanadanaa Herevee az jargaltaigaa nohor huuhduuteigee taivan saihan amidrald chin hadamuudiin oroltsoo ch gesen heregtei shtehuuhduudee haaya haruulj ooroo ajil hiih ugui yadaj garj orohod heregtei eavel huuhduudee gertee uldeej tsoojlohgui l ym bol ahuu de hehe hadamdaa dolignohgui ch gesen haaya beleg ugch bai neg tsamts ch ym uu tsunh uruuliin budag geed Zaaval tom beleg herwggui shteuulzahaaraa bieii ni asuuj bai saihan ineej baihaaya utsaar yrij bai joohon hov jiv yrisan ch bolnobi tegj chadahgui bi tiim manj bish geed baival chi etsetset ni gantsaaraa l hotsorono shuuharin buh ymaa yrij hereggui doloon bulchirhaigaa toochood baival tsaa
0
0
0
Хариулах
byambaa
(203.91.118.54)
2013-09-19 11:12:22
Minii eej hanmgiin saihan zantai harin minii ehner unen aimar uunii yag esreg zuil nadad bolood bn bi yah we
0
0
0
Хариулах
Nara
(103.11.195.128)
2013-08-01 03:49:34
Hadamd eniig unshuulah yumsanAnh ailii ber bolj irehdee yu ch bodo j bsanguizugeer l eej gej duudahaar ooriinhoo eej shig sanagddag yum bn lee Gevch tiim bdaggui gedgii hojim ni uhaarsanene horvoo deer hamgiin utggagvi amidral bol hadamtai hamt amidrah Hoich vedee zahihad hadmaas tusdaa amidrah bolomjgui bol ter huntei suuvaad heregguihairan zaluu nas tsag hugatsaa
0
0
0
Хариулах