Танхилхан 5-р сар минь сайн байна уу?

Тавдугаар сарыг би “танхилхан сар” гэж нэрлэмээр санагдлаа.
Учир нь гэвэл хаа саагүй хаврын нялх ногоо хэнзлэн ургаж, байгаль дэлхий маань мөнх ногооноор өнгөө засаж байна. Нялх юм бүхэн танхилхан байдаг шүү дээ.

Өнөөдөр 5 сарын 1...хаврын улиралын сүүлчийн сар ийнхүү айлчлан ирлээ.

<< Хором төдий хугацаа цэн алттай тэнцэхүйц. Тиймээс түүнийг нандигнан хайрлагтун>> гэсэн цэцэн хүний мэргэн үгийг уншигч бүсгүйчүүддээ дамжуулан хүргэе!  Уншигч та энэхүү мэргэн үгийн утга учрыг тунгаан бодож эргэж олдохгүй цаг хугацаагаа нандигнан хайрлаж, цаг мөч бүрийг хэрэгтэй, өөртөө ашигта зүйлд зориулахыг хичээгээрэй.
5-р сард тань амьдралд таатай сайхан дурсамжуудыг үлдээнэ гэдэгт итгэлтэй байна. Хийж бүтээхээр зорьсон ажлуудаа энэ сард хийж дуусгахыг хичээгээрэй.



Цаг агаар:

Өнөөдөр Улаанбаатарт +21 хэмийн дулаан, багавтар үүлтэй. Шөнөдөө +6 хэм, үүлшинэ

Дорнын зурхай:

Аргын тооллын: 2013.5.1 Лхагва гараг
Билгийн тооллын: 21. Нэг цагаан мэнгэтэй улаагчин туулай өдөр
Наран ургах шингэх: 05.51-20.09
Үс засуулбал: Өвчин ирнэ
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Төрөхүй

Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.