Мадонна boy scaute болжээ

54 настай попын бэлэг тэмдэг, хатан хаан Мадонна үе үе хачирхалтай сонин хувцаслалтуудыг сонгодог. Энэ удаад Glaad Media Awards шагнал гардуулах ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирэхдээ bоу scaute болж хувцасласан нь маскрад шоунд явахаар шийдсэн мэт харагдаж байлаа. Домогт дуучин маань бууж өгөлгүйгээр шүтэн бишрэгчид болон эргэн тойрны хүмүүсээ өөрийнхөө гадаад байдлаар гайхшруулахыг оролдсоор л байна.


Glaad Media Awards нь АНУ-ын “Гей болон лесби нарыг шүүмжлэх үзлийн эсрэг  холбоо”-с жил бүр зохион байгуулдаг шагнал гардуулах ёслолын арга хэмжээ юм. Гомо сексийн соёлыг түгээн дэлгэрүүлэх, зөв талаас нь сурталчилах мөн гомо хүмүүсийн холбоо, төрийн бус байгууллагуудын тулгамдаж байгаа асуудлуудлыг ярьдаг, хэлдэг,  дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмэр оруулсан хувь хүмүүс, кино, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд шагнал олгодог.

Попын хатан хаан Мадонна Вито “Вито-Руссо” шагналыг АНУ-ын тв-ийн сэтгүүлч зохиолч Андерсон Куперт гардуулсан. /Гомо хүмүүсийг эсэргүүцсэн хүмүүсийн эсрэг тэмцэж  хувь нэмэр оруулсан хүнд олгодог шагнал./  Уг шагналыг гардуулах мөчид Андерсон Купер хүнд бүхий маш ховор шагналыг авсандаа итгэж ядан баярласан сэтгэлээ барьж чадалгүй  Мадданог уруул дээр нь үнссэн байна. Энэ үнсэлт нь Маддонагийн хувьд шинэ зүйл биш ч гэсэн  гэнэтийн зүйл болсон нь харагджээ.
Маддона энэхүү шагнал гардуулах ёслолын ажиллагаанд санамсаргүй хүрч ирээгүй. Дуучин маань сексийн чиг хандлагын хувьд эдгээр хүмүүсээс ялгаатай ч гэсэн “Гей бэлэг тэмдэг” хэмээн хүлээн зөвшөөрөгддөг. /Мадданогийн өнгөрсөн амьдралыг сөхвөл 2 удаа гэрлэсэн, тоолж баршгүй олон эрчүүдтэй холбогдсон дурлалын түүхтэй. Мөн Бритни Спирс, Кристина Агулератай үнсэлцэж шуугиан дагуулж байсан. 

Дуучны хувцаслалт бол үнэхээр онцгой ер бусын байсан. "Boy scaute"ын уламжлалт хийц загварын формыг тэрээр арьсан оруулгаар чимч өөрчилжээ. Мөн торон тиркогоор чимсэн байлаа. Гэхдээ дуучин  маань ийм хувцас сонгох болсноо бэлгийн чиг хандлага, тэгш бус хандлагын хурц сэдвийг хөндөж ярингаа ийнхүү тайлбарлажээ. “Би boy scaute болохыг хүссэн. Гэтэл намайг зөвхөн эрэгтэй хүүхэд биш болохоор тийшээ орохыг зөвшөөрөөгүй. Би үүнийг шударга бус гэж үзэж байна. Би гал түлж чадна, би майхан бариад босгож чадна, би хээр байгаль дунд байршил тогтоохдоо сайн.  Би тэр байтугай модон дээрээс муурыг хүртэл буулгаж чадна. Гэхдээ хамгийн чухал нь хөвгүүдийг яаж хайж олох вэ? гэдгийг мэднэ. / Скаут гэдэг үгний нэг утга нь эрж хайж олох гэсэн утгатай/ Тийм учраас би өөрийгөө boy scaute болох бүрэн эрхтэй гэж бодож байна. Тэд нар өөрсдийнхөө тэнэг дүрмүүдээ өөрчлөх ёстой гэж бодож байна” гэжээ. 






Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.