Хэл бол таны эрүүл мэндийн толь юм
Хүн өөрийнхөө биеийг хаанаас нь ч хараад тодорхой хэмжээнд оношилж чаддаг байх нь өөртөө үзүүлж чадах хамгийн том хөрөнгө оруулалт цаашлаад ямарваа нэгэн эрхтэн өвчилсөн гэдгийг цаг алдалгүй мэдэж болох юм. Тэгвэл бид өөрсдийн хэлийг тогтмол маш сайн ажигладаг байх хэрэгтэй гэдгийг доорх мэдээллээс аваарай.

Ан цав үүссэн мэт болсон байх. Хэл ийм болох нь нэг талаас наслалттай холбоотой байдаг. Энэ тийм санаа зовохоор зүйл биш юм. АНУ-ын хүн амын 2-5 хувь нь ийм хэлтэй байдаг байна. Хэрвээ таны хэл ийм ан цавтай мөн уруул, нүүрний зарим хэсэг хөөж хавдвал яаралтай эмчид хандах хэрэгтэй. Энэ нь маш ховор тохиолдох Melkersson-Rosenthal хам шинж байх магадгүй юм.

Хэрвээ таны хэл доорх зураг шиг харагдаж байгаа бол энэ нь мөөгөнцөр юм. Энэ нь нярай болон бага насны хүүхдүүдэд их тохиолддог. Мөн хиймэл шүдтэй хүн, антибиотикийн их хэрэглээтэй бол ийм мөөгөнцөр үүсдэг. Таны хэл ийм байгаа бол та мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө авч болно.

Таны хэлэн дээр шархлаа үүссэн бол. Ийм шархлаа та хэлээ хазах үед эсвэл дархлаа сулрах үед үүсдэг. Хэрвээ шарх үүсээд 2 долоо хоногийн дотор арилахгүй бол та эмчид хандах шаардлагатай. Амны хөндийд байх хавдар мөн ингэж илэрч болдог.

Таны хэл доорх зураг шиг харагдаж байгаа бол хэл тань хавдартай байна гэсэн үг. Шүдэнд дарагдсанаар ийм болж болох боловч энэ нь ямар нэгэн зүйлийн харшил, бамбай булчирхай зэрэгтэй холбоотой. Мөн та цаг алдалгүй эмчид хандах хэрэгтэй шүү.

Хэрвээ таны хэл ягаан өнгөтэй бага зэргийн бижрүүтэй бол танд санаа зовох зүйл алга. Бие тань эрүүл байгаагийн шинж юм.

Хэрвээ таны хэл цагаан зураастай болсон бол. Шүдээ, хэлээ угаах үед үүсдэг цочролуудын үр дүнд ийм болж болох боловч ямар нэгэн хавдар бас ийнхүү илэрдэг. Гэхдээ энэ нь яг хавдартай болсон гэсэн үг биш юм. Хэл удаан үрэвсэлтэй явснаас ч ийм шинж тэмдэг илэрч болдог. Та баталгаатай болгохын тулд эмчид хандах хэрэгтэй.

Хэрвээ таны болоод хүүхдийн тань хэл ийм гүн улаан өнгөтэй болж давхар халуурах шинж илэрсэн бол яаралтай эмчид хандах хэрэгтэй. Энэ нь кавасаки гэж нэрлэгддэг өвчин байх магадлалтай бөгөөд ихэвчлэн наймаас доош насныхан өвчилдөг байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






