Бүсгүйчүүдээ ажлаа төлөвлөөд амжилт гаргаарай

Өглөөний мэнд бүсгүйчүүдээ шинэ өглөөг сайхан угтаж, эрч хүчтэйгээр ажлаа эхэлж байна уу? Бүсгүй таны ажил үйлсэд тус болох дараах зөвөлгөөг хүргэж байна. Та ажлаа зөв төлөвлөж, цагаа зөв хувиарлаж, хүсэл мөрөөдлөө тодорхой болгож түүндээ хүрэх зорилготой болж  чадвал хийх ёстой ажлаа 50% хөнгөллөө л гэсэн үг юм.

Ингээд ажил төлөвлөх аргуудын нэг болох тэмдэглэлийн дэвтэр хөтлөх аргыг энэ удаад бүсгүй таньд танилцуулъя.


Тэмдэглэлийн дэвтэр хөтлөх арга

1. Тэмдэглэлийн дэвтэрийн хамгийн зохистой хэмжээ бол А5 юм. Бичихэд, уншихад, хүний нүдний хараанд, авч явахад ч хамгийн тохиромжтой хэмжээ гэж судалгаагаар тогтоогдсон гэнэ. Тийм ч учраас ихэнх номыг А5 хэмжээгээр хэвлэдэг нь шинжлэх ухааны үндэслэлтэй ажээ.

2. Бас жил болгоны дэвтэр чинь нэгэн жигд хэмжээтэй байх юм бол хадгалахад цэгцтэй. Ажил хэрэгч хүний дэвтэр жижигхэн байх нь зохисгүй. Ажил хэрэгч бус харагддаг гэнэ.

3. Хамгийн эхлээд А5 хэмжээний дэвтэрийн хавтас авах хэрэгтэй. Цахилгаантай бол их зүгээр. Доторхи цаасыг нь солиод байхаас хавтасаа солих шаардлагагүй, нилээн хэдэн жил хэрэглэж болно.

4. А5 хэмжээний дэвтэрийн хавтас нь дотроо олон нүхээр үддэг бол дэмий, цөөхөн нүхтэй байвал зүгээр. Жирийн нүх цоологчоор нүхлээд л болоо. 5. Хавтастайгаа хамт ирсэн хуудаснуудаа ашиглана.

6. Дунд нь ангилалуудаа хийнэ. А4 цаасыг яг дундуур нь хуваахад А5 хэмжээтэй болдог. Янз бүрийн өнгөтэй, зурагтай эсвэл зүгээр бичгийн цаасан дээр ангилалуудаа бичээд принтерлэнэ. 

Бүхий л амьдралынхаа туршид буюу “Үхэхээсээ өмнө хийхийг хүсч буй зүйл”-ээ та тэмдэглэж үзсэн үү?

Хэрвээ та амьдрал, ажил төрлөө төлөвлөж чадахгүй бол хэрэггүй зүйлд сэтгэл зүрх, хүч чадал, цаг хугацаа, мөнгө төгрөгөө зориулсаар дуусах болно. 

Нэгдүгээрт: Би ийм зүйл хийхийг хүсч байна.

Хоёрдугаарт: Миний очиж үзэхийг хүсч буй газар

Гуравдугаарт: Би ийм ийм юмтай болмоор байна.

Дөрөвдүгээрт: Би ийм хүн болмоор байна. 

Хэсэг хугацааны дараа үзэхэд төлөвлөсөн олон ажил тань биелсэн байгааг харах болно. Биелэлтээ он, сар, өдөртэй нь тэмдэглэдэг юм шүү. “Хүсэл мөрөөдөл агуу бол хувь заяа агуу” гэсэн үг байдаг. Та агуу зүйлсийг хүсэж мөрөөдөөрэй!

Тэмдэглэлийн дэвтэр хөтлөх энэ арга нь Таны ажил үйлсэд тус нэмэр болсон бол уг блогийн эзэнд нь талархал илэрхийлэхээ мартуузай.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Hulan (59.153.112.160) 2016-01-10 18:55:16
Solongos-d amidardag 1 hunii bichij zuvlusun zuilin ehni hesgiig mongol site biched eh survaljiign tavisn bsn tanaih yag teriign huulad ene deer tavichij tgd bas eh survaljgui Ter site der buten medeellig eh survaljaas uzne uu ged tavisn bsn tanaih ter n baihgui bolhor hend ch hereggui zuvlumj ch bish bolj baina Hunii medeelel huulj baival eh survaljaa tavij bai
(62.220.164.67) 2014-02-17 06:22:15
Yamar teneg zuvluguu ve
(202.179.11.94) 2013-10-09 09:55:45
bi yag odoonoos ehelnne bayrlalaa
zochin (202.170.68.131) 2013-10-08 13:32:07
Saihan sanaa ugsund bayarlalaa
(122.201.22.82) 2013-10-07 15:21:54
taalagdlaa uneheer heregtei yum bna tand bayarlalaa