Бүсгүй та 3-р сарын 31-ны өдөр авто машинаасаа татгалзаарай учир нь...

Энэ сарын 31-нд автомашингүй нэг өдрийг тэмдэглэхээр болжээ. Энэ жилийн авто машингүй өдөр “Автомашингүйгээр цэвэр агаарт хамтдаа” уриан дор явагдах гэж байна. Манай  орны хувьд  жил бүр тодорхой уриатай тэмдэглэдэг бөгөөд дөрөв дэх жилдээ тэмдэглэх гэж байгаа юм.

Энэ жилийн автомашингүй нэг өдрийн онцлог нь Автомашингүй өдөр, түүнийг угтсан зорчих хөдөлгөөний долоо хоногийн үйл ажиллагааг энэ сарын 24-29-ний хооронд зохион байгуулах гэж байна.
Машингүй өдрөөр Энхтайвны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам, Бага тойруугийн хувьсгалчдын өргөн чөлөө-Залуучуудын өргөн чөлөөнөөс дотогш 10-17.00 цагийн автомашинаар зорчихыг хязгаарлах юм байна.

Тэгэхээр автомашинтай бүсгүйчүүдээ эдгээр замаас өөр замуудыг сонгон хөдөлгөөнд оролцоорой. Харин 31-ны өдөр авто машинаасаа нэг өдөр л татгалзаарай.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.