Цэцэг тарих хамгийн энгийн аргууд

Бүсгүй хүнийг цэцэгтэй зүйрлэдэг. Мэдээж шүү дээ. Цэцэг яг тантай адил эмзэгхэн зөөлхөн, өөрийн тав тухтай орчин, хайртай эзнээс нь салгахад түүнд маш хэцүү байдаг. Тиймээс та дараах зөвлөгөөг уншаад өөрийн гэсэн цэцгийн хүрээлэн бүтээгээрэй.


1. Эхлээд vржvvлэх цэцгээ сонгож мөчрийг нь 4-5 vеийн доогуур тайрч аваад усанд хийнэ. Vндэслvvлэх мөчрийн гуравны нэг нь усанд байх ёстойг санаарай. Усны хлорыг арилгахын тулд нэг өдөр сойх бөгөөд өдөр бvр солих шаардлагатай. Гэрэлтэй, дулаан газар байсан мөчир 3-4 долоо хоногийн дараа иш нь бvдvvрч vндэс нь гардаг. Энэ vед авч шороонд суулгана.

2. Навчаар ургуулдаг цэцэг байдаг. Ийм цэцэгний боловсорч гvйцсэн навчийг тайрч аваад усанд хийж дээгvvр нь бvтээнэ. Vvнийгээ салхилуулж, ус нэмж байвал сайн ургах бөгөөд vндэс гарахаар нь шороонд суулгана.

3. өөр нэг арга нь цэцэгний ишнээс 3-8 см урттайгаар хурц хайчаар хачилж аваад доод хэсэгт байгаа навчийг нь авч хаяна. Харин дээд хэсгийн том навчийг хагас болгон хайчлах нь уурших талбайг бага болгож байгаа хэрэг. Дараа нь ямар ч хамаагvй төмөр эсвэл пластмассан сав авч ёроолыг нь жижиг, жижиг нvхлэн чулуу буюу модны нvvрс дэвсэн чийглэг зөөлөн хөрс нэмээд vндэслvvлэх мөчрөө суулгана.

Гэрэлтэй дулаан газар байлгаж, хааяа услах хэрэгтэй. Ингээд л шинэ навч гарах юм бол цэцэг ургаж эхлэхийн тэмдэг. Гэрийн нөхцөлд ургуулсан цэцэг илvv тэвчээртэй, өвдөх нь бага байдаг. Хэрэв та ургасан том цэцэг худалдан авах сонирхолтой байвал худалдагчаас яаж усалдаг, гэрт хаана тавих тохиромжтойг сайн лавлаарай. Орчин болоод эзэн нь өөрчилөгдөхөд цэцэг их эмзэг байдаг юм. Айлд аваачиж тvр тавихад хvvхэд чинь яаж уйлдаг билээ. Яг л тэрэн шиг цэцэг ч мөн орчиноо солих дургvй. Ингээд бүсгүй минь гайхалтай цэцэгсийг өөрийн гараар ургуулж, гоёмсог хүрээлэнтэй болцгооё.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.