Өглөө бүр яарч цай уудаг дассан хэмнэлээсээ салцгаая!

7.30. Үсрэн бослоо.
7.40. “За байз аяга кофе уучих юмсан…” Кофе тавьлаа. “Нүүрээ будчих юмсан. Шкафаа ухлаа. Нэг жинс олоод урд талыг нь индүүдлээ. Арагш нь эргүүллээ. Ашгүй ард тал нь давхар индүүдэгдчихэж. Хувцсаа өмслөө. Цагаа харлаа.
8.00 “Кофеноосоо 2 балгалаа. “Өө хичээлээ ялгаагүй юм байна ш дээ. За байз өнөөдөр юу юу орох билээ
8.07. Хар эрчээрээ гүйгээд буудал дээр ирлээ. Унаанд суулаа. Цүнхэн доторхоо эвлүүлж янзлаад, энгэр заамаа товчилж аваад, ороолтоо ороолоо. За сургууль дээр очоод л юм олж идэхээс… Маргааш өглөө эртхэн босох юм шүү, өнөө өглөө оройтож боссоноос болж…


 
Яагаад ч юм бид өглөө бүр нэг их яараад л... Тэр хэмнэлдээ хэдийнээ дасал болчихож ээ. Тэгэхээр өнөөдрөөс эхлэн энэ хэвшилээ орхиж Цэцэн авхайтай хамт шинэ хэмнэлд нэгдэцгээе.

Бүсгүй танд эрүүл өглөөний ундны цэсийг танилцуулъя
 
Тэгэхээр бидний авах ёстой илчлэгийн хэмжээ нь хүний нас, хүйс, эрхэлж буй ажил зэргээс хамаарна. Өдрийн хамгийн бага хэмжээ нь 1100 - 1200 калори. Харин 1000 –аас доош байвал хэрэгцээт аминдэм, эрдэс бодисыг авч чадахгүй бодисын солилцооны хямралд орох эрсдэлтэй.
 
Бутерброд: Зүсэм бяслаг, масло, улаан лоольтой бутерброд нь хамгийн зөв сонголт. Цагаан гурилаар хийсэн талх бус харин хөх тарианы хар гурилаар барьсан талх сайн. Мөн зөгийн бал болон сахар хэрэглэхээс татгалз. Учир нь цусан дахь холестирины хэмжээг огцом нэмэгдүүлдэг талтай.
 
Цитрусын/жүрж/ төрлийн жимс ба шүүс : Өглөөний унданд цитрусын төрлийн жимсний шүүсийг заавал багтаах хэрэгтэй. Учир нь С аминдэмээр баялаг байдаг юм. Өглөөний унднаас эхлэн хамгийн багадаа өдөрт гурван удаа жимс идээрэй.
 
Өндөг : Өндөг бол хангалттай бага илчлэгтэй хэр нь уургийн хамгийн сайн эх үүсвэр. Хүнс судлаачид өдөрт нэг ширхэг өндөг идэхийг зөвлөдөг. Ингэхдээ чанасан өндөг, өндөгний нухаш, омлет гээд ямар ч аргаар боловсруулан хэрэглэж болно.
 
Өөхгүй мах: Хэрвээ та өглөөгүүр мах идэх дуртай бол өөхгүй махыг л сонгоорой. Тахиа, загасны мах бол бүр сайн. Лосось, тунц загастай, нимгэн майонез түрхсэн бутерброд нь тосны хүчил омега – 3 –ийн хамгийн сайн эх үүсвэр болдог юм. За ингээд бүгдээрээ өглөөний хэмнэлээ өөрчилж, өөдрөг амьдарцгаая.

 

За ингээд танд гэж зөвлөхөд “Өглөөд хаан шиг зоог барьж, өдөрт хан шиг хооллож, оройд гуйлгачин мэт идэж байгтун” гэдэг үгийг санаж яваарай.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.