ЭМШУИС-ийн харъяанд сургалтын эмнэлэг байгуулна

Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль манай улсын нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн 95 хувийг бэлтгэн гаргадаг билээ. Тус сургуулийн хувьд сургалт-эрдэм шинжилгээ-эмнэлэг үйлчилгээний нэгдлийг хангасан сургалтын эмнэлэгтэй байгаагүй нь орчин үеийн эрүүл мэндийн салбарын хэрэгцээ шаардлагатай нийцэхгүй байгаа юм.  Тиймээс тус сургуульд түшиглэсэн сургалтын эмнэлэг байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргажээ.



ЭМШУИС-ийн харъяанд сургалтын эмнэлэг байгуулах ажлыг Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулахыг БШУ-ны сайд Л.Гантөмөр, Эдийн Засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, ЭМ-ийн сайд Н.Удвал, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нарт тус тус даалгасан байна. Түүнчлэн орчин үеийн стандартад нийцсэн их сургуулийн сургалтын эмнэлэгт мэргэшсэн эрдэмтэн багш нар ажиллахаас гадна эмнэлзүйн сургалтын орчинг сайжруулах, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой хэмээн дүгнэжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.