Үүрд хамт байгаач ээжээ

Үүрд хамт байгаач ээжээ. Энэхүү дууны үгийг Д.Шагдарсүрэн (СБ аймаг) аяыг хөгжмийн зохиолч УГЖ Ц.Доржцэрэн (СБ аймаг) зохиож байсан юм. Харин хамгийн анх дуулж олны хүртээл болгосон хүн бол Дуучин, УГЖ Д.Хоролсүрэн билээ.

Хэрвээ хүмүүс цэцэгхэн гэвэл

Хээр талын хэнзхэн сарнай Би

Арвин дэлхий шиг ачлалт Ээж таныхаа

Алганы толион дээр ургасан байж таарнаа

 

Өнгийн цэцгийг тансагхан гэвэл

Өргөн дэлхийг мартахын аргагүй

Өөрийн чинь дүрийг Нар шиг гэвэл Ээжээ

Үлэмжийн гэрэл нь таных байж таарнаа

 

Дээдийн жаргалыг таньдаа амлаагүй ч

Дэлгэр зун шиг насаараа ивгээе ээ

Тэнгэр шиг ачлал таных шүү, Ээж ээ

Дэлхий шиг хүндлэл минийх шүү, Ээж ээ

Учрах зүүдний сайхан дагинаас

Үзэх нүднээ өдрийн солонго

Үр чинь таныгаа хайрлая, Ээжээ

Үндэс мөчир шиг

Үүрд хамт байгаач, Ээж ээ

 Ингээд танд  дуучин Ж.Бямбадэлгэрийн дуулснаар хүргэж байна.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.