Сахиусан тэнгэрүүд ямар дэглэм барьдаг вэ?



Кэндис Свайнпоул
Дасгал – Долоо хоногт хэд хэдэн удаа боксоор хичээллэж, пилатесийн дасгал хийдэг.
Дэглэм – Кэндис хоолны дэглэмд санаа зовдоггүй. Метаболизм нь гайхалтай хурдан явагддаг тул идсэн хүнс нь биед нь өөх болж тогтдоггүй гэнэ. Түүний хамгийн дуртай хүнс нь мах.


Адриана Лима

Дасгал – Өдөрт хоёр удаа хүндийн өргөлт, бокс болон дээстэй дасгал хийдэг.
Дэглэм – Шоу эхлэхээс 10 хоногийн өмнө Адриана зөвхөн шингэн зүйл л уудаг гэнэ. Уургаар баяжуулсан ундаагаар “хооллож”, өдөрт хэдэн литр ус уудаг. Биеийн өө сэвийг нуух хувцас гэж байхгүй тул Викториа Секретийн шоуны үеэр загвар өмсөгч өв тэгш, төгс төгөлдөр байх ёстой. Шоу болоход хоёр хоног дутуу байх үед ус ихээр уухаа больж, хэвийн дэглэмдээ буцаж ордог байна.


Алессандра Амброзио
Дасгал – Долоо хоногт 3 удаа пилатес, иогийн дасгал хийдэг. Мөн дасгалжуулагчийнх нь тусгайлан боловсруулсан Бразилийн өгзөг чангалах дасгалын эрчимжүүлсэн хувилбарыг хийнэ. Сайхан биетэй байх нь бүтэшгүй зүйл биш болохыг супер модел үргэлж хэлдэг. “Би арван жилийн өмнөхөөсөө ч илүү сайхан биетэй болсон гэж боддог. Гэхдээ бүх зүйл төлөөс бий. миний нуруу өвддөг болсон шүү” гэжээ.
Дэглэм – Амин дэмийн цуглуулга, нэмэлт тэжээл, энергитэй ундаа, салатаар үдийн хоолоо бүрдүүлдэг. Хүнсний ногоогоор хачирласан тахианы мах оройн хоолных нь цэс. Шоу эхлэхээс өмнөх гурав хоногт огт шоколад иддэггүй.






Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(202.55.183.214) 2013-11-26 14:00:16
goyiin bee zagvar omsogch bolhiimson gej dandaa l boddog
busgui (1.25.154.105) 2013-07-14 14:08:04
buur muutai busguichuud ymar arga hemjee awhuu arisaa ug ni changalaad biye jhn hugjuulchimeer bhiin