Дэлхийд данстай ази загвар өмсөгч Жан Зил Ин
2007 оны "Дэлхийн Мисс" гэдгээр нь илүү олон хүн мэддэг Жан Зил Ин нь Хятадын дуучин, жүжигчин , загвар өмсөгч юм. 1984 оны 3 -р сарын 22 нд төрсөн, 34 настай. 1996- 2002 онд Бээжин хотод ахлах сургуулиа төгсөж дараа нь Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд суралцаж, 2006 оноос мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн байна. Ар гэрийнхэн нь бага байхаас нь боловсролд нь тун сайн анхаардаг байсан бөгөөд Жан Зил Ин өөрөө ч хичээнгүй сурлага сайтай, спортлог охин байжээ. 1999 онд Бээжин хотын залуучуудын гүйлтийн аварга шалгаруулах тэмцээнд тун амжилттай оролцсон гэдэг.
Түүний загварын карьер 2003 оноос эхэлсэн бөгөөд Нью - Йорк хотноо болсон загварын тэмцээнд шилдэг 10 -т шалгарч байсан юм. Хожмоо "New Silk Road " агентлагийн гүйцэтгэх менежер Lee Xiaobai ирээдүйтэй загвар өмсөгч гэдгийг олж харсанаар хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Тиймээс одоо ч Парис, Берлины загварын томоохон шоунд алхсаар байгаа билээ. 2006 онд Хятадын шилдэг 10 загвар өмсөгчийн нэгээр түүнийг нэрлэсэн бол 2007 онд Парист болсон Giorgio Armani - ын шоунд оролцож, "New Silk Road " агентлагийн жилийн шилдэг загвар өмсөгчөөр шалгарсан юм. Тухайн оны 12 сард дэлхийн 106 орны гоо бүсгүйчүүд оролцсон 57 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээнээс тэргүүн титмийг хүртжээ. "The Underdog Knight" 2 болон "The Monkey King" зэрэг кинонд тоглож, жүжигчний ур чадвараа харуулсан юм.
2013 онд Nie Lei in Phuket хэмээх Тайланд залуутай гэрлэж, 2016 онд анхныхаа хүүхдийг өлгийдөн аваад байгаа юм.
Түүний фото зургуудаас хүргэж байна
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.




























