Орос эмэгтэй арван ихэр хүүхэд төрүүлжээ

Амралтын өдрийн мэнд хүргэе хонгорхон бүсгүйчүүд минь. Бид та бүхэндээ амралтын тань өдөр гэгээлэг сайхан мэдээгээр угтаж байна. Тиймээ энэ хорвоо ертөнцийн хамгийн гол утга учир нь эмэгтэй хүн, ээж байдаг....

ОХУ-ын Курск хотын төрөх эмнэлэгт энэ сард нэгэн эмэгтэй амаржиж, арван ихэр хүүхэдтэй болсон байна. Тус эмнэлэгт ямар ч бичиг баримтгүй залуухан эмэгтэй амаржхаар өвдөж ирээд, 30 гаруй минутын дараа төржээ. Ирина хэмээх энэ бүсгүйн 10 хүүхэд 1-2.3 кг жинтэй төрсөн бөгөөд цөм эрүүл саруул бойжиж байгаа гэнэ. Анх удаа төрөөд ийнхүү 5 охин, 5 хүүтэй болсон тэрбээр итгэж чадахгүй байгаагаа ярьжээ.

Эх баригч эмч Людмила Павлова “Хамгийн эхний хүүг төрүүлээд байтал дахиад хүүхдийн толгой цухуйсан. Түүний араас дахиад нэг, дахиад нэг гэсээр зургаа, долоон хүүхэд төрүүлчихээд байхад эхийн гэдэс том хэвээр л байсан. Үнэхээр санаанд багтамгүй явдал болсон.Арав дахь хүүхэд охин байсныг л санаж байна” гэжээ. Түүнчлэн ихрүүдийн аав гэж хүн эмнэлгээр ирж харагдахгүйбайгаа тул хүүхдүүдэд төрөөс санаа тавьж, төрөл бүрийн тэтгэмж олгох байх хэмээн найдаж буйгаа эмнэлэгийн ажилтнууд өгүүлсэн байна.

2009 онд Америкт техник  технологийн дэвшлийн ачаар найман ихэр хүүхэд мэндэлсэн нь пэлхий дээрх хамгийн олон ихрээр тодроод байсан бол энэ удаа орос эмэгтэй 10 хүүхэд төрүүлснээр амжилтыг нь эвджээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
AB (112.72.13.185) 2013-09-18 15:33:27
10 HVVHED 1 DOR NI GARGANA GEDEG I IH L TEVCHEERETI YUM AA AZ JARGAL HVSIE
odgerel (182.160.7.244) 2013-08-21 22:12:44
unen gaihmaar umaa aj jargal huse
1 (203.91.117.4) 2013-08-17 19:28:02
unen bol unexeer aimaar uwdsun bxdaa xuurxii
(202.131.228.234) 2013-08-12 15:15:30
unen umy ymarch barimtgui hudlaa yrih umaa
saruul (202.126.91.68) 2013-07-28 22:32:52
yamar mundag bvsgvi we bvgdend n az jargal hvsii
зочин (49.0.132.201) 2013-04-08 15:51:46
Хувьтай охин юм даа Аз жаргал эрүүл энхийг хүсье
***** (49.0.202.225) 2013-03-30 18:52:18
hm
***** (124.158.65.171) 2013-03-30 14:02:28
yamar az huvi tavilantai ohin bee az jargal sain saihniig husii