САЯТНЫ АМЬДРАЛЫН ТҮҮХЭЭС ЦУВРАЛ ЛАРРИ БА МЕЛАНИ

 

 

“Oracle фирмийг үндэслэгч Ларри Эллисон. Тэр 64 настай. Дэлхийд хөрөнгийн хэмжээгээрээ дөрөвт ордог. Түүний хөрөнгө 22,5 тэрбум доллар.

Харин түүний эхнэр нь Мелани Крафт. Нөхөрт гарахаасаа өмнө бааранд ажилладаг байсан. Мөн өөрийн талхны газартай. Харин одоо зохиолч.

Хаана танилцсан бэ?  Ресторанд

Танилцсан түүх: Мелани ресторанд найзуудтайгаа орж иржээ. Хүүхэн эргүүлдгээрээ алдартай болсон Ларри  (тэр үед тэрээр 3 удаа салсан байв) үзэсгэлэнт бүсгүйн хажуугаар зүгээр нэг өнгөрч чадсангүй. Тэр түүнтэй танилцахыг хүссэн боловч Мелани тэр үед сүй тавьсан байсан учраас зөвшөөрөөгүй ажээ.  Гэсэн хэдий ч Эллисон бууж өгсөнгүй. Ресторанаас гарахдаа Меланид сүй тавьсан залуутайгаа хамт оройн хоолонд хүрэлцэн ирэхийг урьсан зурвас илгээжээ. Сонирхолтой нь үзэсгэлэнт бүсгүй урилгыг хүлээн авсан төдийгүй сүйт залуутайгаа хамт иржээ. Яг энэ л үед тэрбумтан үнэхээр сэтгэл татам байсан учраас Мелина сүйгээ цуцлан Эллисонтой уулзах болсон гэдэг. Харин гэрлэснийхээ дараахан Мелани өөрийнхөө туршлаган дээр суурилан бичсэн “Man Trouble” нэртэй хайрын романаа хэвлүүлсэн байдаг.

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.