Мөсний хатан Ким Юнагийн “All That Skate-2014″ шоу өнгөрсөн өдрүүдэд боллоо

Сочийн олимпийн наадмаас мөнгөн медаль хүртэн зодог тайлсан БНСУ-ын нэрт уран гулгагч мөсний хатан Ким Юнагийн нэрэмжит “All That Skate-2014″ шоу Сөүл хотноо энэ сарын 4-6-ны өдрүүдэд болж өнгөрлөө. 

Ванкуверийн олимпийн аварга, 2009, 2013 онуудад дэлхийн аварга цолыг хүртэж байсан Ким Юнагийн шоунд дэлхийн нэрт уран гулгагчид уригдсан. Сочийн олимпийн наадмын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлөөс хүрэл медаль хүртсэн Казахстаны Денис Тен, багийн төрлөөс алт, хосын төрлөөс хүрэл медаль хүртсэн ОХУ-ын Татьяна Волосожар, Максим Траньков болон БНХАУ, Канад, Герман улсын шилдэг гулгагчид оролцлоо.

Түүнчлэн дөрвөн жилийн дараа болох "Пёнчан-2018" өвлийн олимпийн наадмын элч төлөөлөгчөөр БНСУ-ын нэр уран гулгагч Ким Юна сонгогдсон байна. Ингээд түүний шоуны фото агшин, бичлэгээс хүргэж байна.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.