Хортой хүнсний бүтээгдэхүүнүүд

Янз бүрийн нэмэлт, антибиотик, бусад бэлдмэл их орсон мах, махан бүтээгдэхүүн, түүнчилэн чанарыг нь алдагдуулахаар боловсруулалт хийсэн ийм бүтээгдэхүүн оржээ. Гуравт маргарин бичигдсэн бөгөөд эмчилгээний хоол судлаачдын дүгнэлтээр, судасны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг янз бүрийн хүчил их байдлаас болоод түүнийг бас хүнсэнд хэрэглэх хэрэггүй ажээ. Маргаринаас гадна, наргилын самрын тос, оливийн тос зэрэг ургамлын тос хэрэглэж болохгүй, юу гэвэл эдгээр нь хүний биед үрэвслийн үйл явцыг өдөөдөг байна.
Цааш нь Кох их хэмжээний пестицидээр бордсон төмс, генийн өөрчлөлттэй шар буурцагаар хийсэн бүх ийм төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэж болохгүй гэж зөвлөжээ. Элдэв төрлийн хиймэл амт оруулагчийг хамгийн хортой бүтээгдэхүүний нэг гэж үзсэн байна. Үүнийг хэрэглэх нь хавдрын өвчин үүсэх эрсдэлийг ихэсгэдэг ажээ.







