Өнөөдөр 17 цаг хүртэл автозамын хөдөлгөөнийг хязгаарлана
Өнөөдөр бидний уламжлалт
“Автомашингүй” өдөр тохиож байна. Энэ өдөр “Баруун 4 зам”-аас “Зүүн 4 зам”-ын уулзвар, Бага
тойруугийн Хувьсгалчдын өргөн чөлөө-Залуучуудын өргөн чөлөө, Сөүлийн гудамжны
автозамын хөдөлгөөнийг 10:00-17:00 цагт хязгаарлана. Мөн автозамын
хөдөлгөөн хязгаарлагдсан бүсэд “Эмнэлгийн анхны болон амилуулах суурь тусламж
үзүүлэх” сургалт, өсвөр насны хүүхдүүдийн дунд талбайн зургийн уралдаан,
оюутнуудын дунд хөгжөөнт тоглоом, жагсаал зохион байгуулж, задгай “Кафе”-аар
үйлчилнэ.Сүхбаатарын талбайд 12.00-14.00 хүртэл урлагийн тоглолт,
1000 дугуйн парад, гоёмсог дугуй шалгаруулах болон нийтийн гүйлтийн
тэмцээн, унадаг дугуйн уралдаан, “Ухаалаг зорчилт” байгууллага шалгаруулах
өдөрлөг болох юм гэж нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах
хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







