Маргааш “Ногоон өдөр” үзэсгэлэн, яармаг нээгдэнэ

ШШГЕГ-ын харьяа хорих анги, шийдвэр гүйцэтгэх алба, салбар нэгжийн үйлдвэрлэл, газар тариалан эрхлэлт, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, хүнсний ногоо болон хүмүүжигчдийн гар урлалын бүтээлийг олон нийтэд сурталчилан таниулах улмаар тэдний хөдөлмөр эрхэлтийг дэмжих, нийслэл хотын иргэдэд чанартай, хямд хүнсний ногоо хүргэх зорилго бүхий “Ногоон өдөр” үзэсгэлэн, яармаг худалдааг 09 дүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд барилгачдын талбайд зохион байгуулах гэж байна.

Энэ өдрүүдэд төрөл бүрийн хүнсний ногоо, цагаан идээ мөн хүмүүжигчдийн хийсэн чулуун, модон, арьсан гар урлалын бүтээлүүд, хөшөөн чулуу, тоосго, нүхтэй блок, сийлбэртэй гэр, вакум цонх, хаалга зэрэг бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа болно.

Тус байгууллагаас “Ногоон өдөр” арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд иргэдэд зориулсан гэдгээрээ онцлог юм. Иймд нийслэлийн иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.