Виктория Бекхэм бүсгүй танд юуг зөвлөв

Spice Girls хамтлагийн гишүүнээс амжилтын гараагаа эхэлсэн Виктория Бекхэмийг танихгүй хүн ховор биз ээ. Эдүгээ 38 настай Виктория дуулах гэхээсээ илүү сүүлийн үед загварын ертөнцөд хүч түрэн орж, өөрийн нэртэй брэндээрээ оддыг гоёх болсон.

Дөрвөн хүүхдийн эх гэхэд Виктория үргэлж загварлаг хувцаслаж, хэний ч харааг булаам дэгжин харагддаг. Үргэлж өөгүй цэмцгэр байж чаддаг Виктория "Grazia" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Миний амьдрал үргэлжийн өөгүй, тунгалаг байгаагүй. Гэхдээ би өмнө нь өмсч байсан хувцаснаасаа хэзээ ч ичиж, санаа зовж байгаагүй, цаг цагаараа л байдаг. Тэр он жилүүд, тэр хувцсууд л намайг өдий хэмжээнд хүргэсэн шүү дээ” гэжээ. Тэрээр охид, бүсгүйчүүдэд хувцаслахад юуг голлон анхаарах тухай үнэтэй 5 зөвлөгөөг өгчээ.

1.Гоёмсог нарны шил зүүхээ хэзээ ч битгий март

Нарны шил зүүхээ хэзээ ч битгий март. Шил л чиний гоёлын эцсийн цэг болдог юм.

 2.Сонгодог загварын бариу жинс өмс

Жинсний хэлбэрээс их зүйл хамаардаг. Бариу, сонгодог загварын бараан жинс өдөр ч, орой ч их сайхан харагдуулдаг.

 3.Цүнхээ сонгохдоо анхаар

Чимэг, зүүлт, гоёлууд их чухал. Хувцаслалтай чинь таарч тохирч буй эсэхийг сайн анхаарч бай. Цүнх ялангуяа таны дүр төрхөнд маш чухал нөлөө үзүүлдгийг санахад илүүдэхгүй.

 

4.Өндөр өсгийтөөс бүү буу

Хүн чамайг юу гэж хэлэх огт хамаагүй. Ямар ч үед бүсгүй хүнийг цэгцтэй, сайхан харагдуулдаг өндөр өсгийтөө байнга өмсч бай.

 5.Нөхцөл байдалдаа тохируулж хувцасла

"Chanel", "Christian Dior", "Louis Vuitton"-ий даашинзууд үдэшлэгт маш сайхан тохирдог. Гэхдээ дандаа үдэшлэгт явах биш хааяа гэр бүлийнхэнтэйгээ амрахдаа чөлөөтэй хувцас сонгож сур. Нөхцөл байдалдаа тохируулж хувцасла.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Үнсгэлжин (203.160.55.130) 2013-04-06 18:51:30
сайхан зөвлөгөө байна