2013 оны хамгийн ер бусийн загвартай цүнхнүүд

2013 оны хавар зуны улиралд зориулж загвар зохион бүтээгч, дизайнерууд энгийн цүнхний загваруудыг санал болгож байгаа аж. Энэ жилийн хавар, зуны цүнхний загварын хандлага бол тод өнгийн бөгөөд ер бусын аксесоруудыг нэмж өгчээ.

Мөн их сонирхолтой хэлбэр дүрстэй эсвэл янз бүрийн өнгө, хийц бүтэцтэй цүнхнүүд нь  энэ хаврын гоёлыг тодорхойлж байгаа юм. Жишээ нь: Фэнди өөрийнхөө үзүүлэн дээрээ нэхий оруулгатай өнгө өнгө алагласан болон сааны оруулгатай жижиг дөрвөлжин шооны хэлбэртэй цүнхнүүдийг санал болгосон байна. Мөн Валентиногийн загварын цүнхнүүд нь төрөл бүрийн эрвээхэйний хэлбэртэй арьсан цүнхнүүд гаргасан бол “Christopher Raeburn” брэндийн цүнхнүүд нь туулайны хэлбэртэй байсан аж. Александр Вангийн цүнхнүүд бол жинхэнэ сээтгэн урлагийн цүнхнүүд юм.

Эрхэмсэг хатагтай нар минь өөрсдийнхөө сонирхлоор цүнхнүүдээ сонгоорой.Танд тохирсон цүнх дагалдах хэрэгслүүд нь үргэлж таны стиль имиджийг тодотгож өгч байдаг юм шүү.










Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.