73 настай Тина Турнерийн хурим тун удахгүй

73 настай дуучин Тина Турнер өөрөөсөө 16 насаар дүү продюсер Эрвин Бактай хамтран амьдрахаар болжээ. Тэрээр саяханы нэгэн ярилцлагандаа энэ тухайгаа хэлжээ. “Би өнөөдөр аз жаргалтай байна. Хэзээ хэзээнээс илүүтэй аз жаргалтай байна. Миний амьдрал өнөөдөр маш сайхан байна” гэжээ. Түүнчлэн хосууд танилцаад 27 жил болж байгаа аж. Сүүлийн нэлээд хэдэн жилийн турш хамтдаа Швейцарт амьдарч байсан гэнэ. Мөн дуучин Тина Турнер саяхнаас Швейцарын иргэншилтэй болсон төдийгүй герман хэлийг сурч эхэлжээ. Хуримын ёслолын ажиллагаагаа Цурихын  нуурын эрэг дээр хийхээр төлөвлөж байгаа аж. Зочдыг зөвхөн цагаан хувцастай ирэхийг хүсчээ. Харин хуримын өдөр бол товлогдоогүй байгаа юм байна.




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Бүсгүй (202.179.20.202) 2013-04-02 23:23:24
урам зориг орчлоо