Найргийн цаг: ”Би дурлана”


Би өнөөдөр маргааш ч дурлана
Бие насныхаа залууг чимж
Өнгө сайхан ертөнцийг
Өөрөөсөө үргээлгүй дурлана
    Хайраа тансаг байлгах гэж
    Харцаа тунгалаг илгээх гэж
    Сэтгэлээ сэвгүй оршоох гэж
    Сэрж мэдрэх бүрийдээ би дурлана
Би маргааш нөгөөдөр ч дурлана
Бэтгэрч гомдох л гэж дурлана
Ааштай бүхний аянд хөвөрч
Андгайлан мэхлэлгүйгээр дурлана

    Аз баярын дарсыг сөгнөн
    Амьдралаа өөдрөгт цэнгүүлэх гэж
    Хайраа гэгээн оршоох гэж
    Харж таашаасан бүхэндээ би дурлана
Би уржигдар өчигдөр дурласан
Бэл зоосны нүхэнд хавчуулагдалгүй
Ганцаардсан шаналсанаа үл анзааран
Гайхамшигт хайрандаа би дурлана...

...Унтахад нүд минь харанхуйлж
Уруул хатаж үхэхийн цагт
Хэнийг ч би авсанд авч орохгүй учираас
Хэний ч зөвшөөрөлгүй зоргоороо дурлана
Би дурлана...
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
зочин (202.179.24.247) 2013-04-03 20:04:33
гоё шүлэг байна ялангуяа төгсгөл нь их таалагдлаа энэ хүн их өвөрмөц сэтгэсэн байна цаанаа л үнэн үг шүү
Jirin neg busgui (111.127.158.105) 2013-04-03 16:57:47
Би чамд дурласан жирийн л нэг бүсгүй Магадгүй надад Урт нарийхан хөл Уран гоолиг бэлхүүс ***** Дээрвэлзэх урт сормуус Тэгш сайхан нуруу Аль аль нь байхгүй байх ***** Би чамд дуралсан жирийн л нэг бүсгүй Урд надад эрчүүд Унаж тусч ***** Ухаангүй дурладаг Гэвэл худлаа Гэхдээ би хүн харахад ***** Гэрвэж цочмоор ***** Гэрвшээж зугтмаар гэж үү ***** ***** ***** Би чамд дуралсан жирийн л нэг бүсгүй Чамд дуралчихаад ***** Зүрхээ бариад ***** Араас чинь гүйсэн Айсан юм уу даа надаас Надад дуралсандаа гайхаж сандрах юу билээ Ёс бус юм хийсэнгүү ээ Ёрын аргаар чамайг уургалсангүй ээ ***** ***** Би чамд дурласан жирийн л нэг бүсгүй Зүгээр лчамайг хайрлъя ***** зүрхэндэ намайг багтаагаач Хийморь сүлд чинь доройтов уу ***** Харалган би анхааралгүй өнгөрч үнэн хэрэв тийм бол чамд би ***** Амьдралд чинь Аз жаргал ***** Ажилд чинь Амжилт бүтээл ***** Ирээдүй чинь гэрэл гэгээ ***** Энэ биенд чинь Эрүүл энхийг ***** Чин сэтгэлээсээ хүсье ***** Чамд дурласан жирийн л нэг бүсгүй