Та яагаад силиконы агууламжгүй шампунь (Silicone-free shampoo) хэрэглэх ёстой вэ?
Таны үсийг гялалзуулаад л сайхан таарч байсан шампунь, ангижруулагч гэнэт нэг өдөр л таарахаа байж үсийг тань өмнөх шигээ гоё болгохоо болиод байна уу? Энэ үед ихэнх хүмүүс бодохдоо үс нь тус бүтээгдэхүүнд дасал болсоноос үйлчлгээгээ өгөхөө боличихлоо, тиймээс шамдуниа солих хэрэгтэй юм байна гэсэн шийдвэр гаргадаг. Гэхдээ энэ үнэн гэж үү? Тийм биш бол үүрд гялалзсан, эрүүл үстэй болохын тулд яах ёстой вэ?

Силиконы агууламжгүй шампунь нээн илрүүлэх
Ихэнх гадуур худалдаалагддаг шампунь ангижруулагчид нь үсийг гялалзсан зөөлөн болгохын тулд найрлагандаа силикон агуулдаг. Силикон нь үс гялалзуулахад ашигладаг хямд химийн орц бөгөөд урт хугацаандаа үсийг гэмтээж байдаг.

Силикон гэж юу вэ?
Дэлхий даяараа силиконы агууламжгүй шампуниас татгалзах болсон шалтгаан нь юу вэ? Силикон нь хүчил төрөгч болон силиконы атомуудын нэгдэл бүхий полимер буюу хиймийн элемент юм. Силикон нь дотроо олон төрөл байдаг, харин аливаа шампунь, ангижруулагчны найрлаганд орсон эсэхийг мэдэхийн тулд найрлага хэсэгт “cone” гэсэн төгсгөлтэй орцыг хайхад болно. Жишээ нь: dimethicone, trichomethicone, dimethicone copolyol…г.м
Силикон нь хүний үс болон арьснаас өөр шинж чанартай, тэрээр усыг шингээх чадваргүй тул тэднийг угааж арилгахад хэцүү байдаг. Силикон нь үсийг гялтгануулж зөөлөн болгодог ч үсний ширхэг бүрийг бүрхсэн бүрхүүл үүсгэдэг нь үсний гүнд чийг тэжээл орхооргүй болгодог тул урт хугацаандаа үс хуурайшиж, тэжээлээ алдаж, гэмтдэг байна. Силикон богино хугацаанд үсийг эрүүл торгомсог болгож харагдуулдаг ч силикон бүрхсэн давхар угаах тоолонд нэмэгдэж, улмаар үс хүндэрч, тосложин , загатнах , үс хугарах зэрэг шинж тэмдэгүүд илэрнэ.

Силиконы агууламжгүй шампунь сонгох нь
Нэгэнт бүрхсэн силикон бүрхүүлийг арилгахаар (sodium lauryl sulphate -SLS) сульфаттай бүтээгдэхүүн сонгодог нь маш хурц, загатнуулах бодис бөгөөд энэ нь үс болон хуйхыг хамгаалж байдаг органик тоснуудыг арилгаж үгүй болгодог. Харин энэ нь үсний тосны балансыг алдагдуулж, үс хугарч, салаалах шинж тэмдэгүүд илэрдэг. Мөн ингээд л хэсэг хугацааны дараа дахиад л силиконтой шампуниа хэрэглэнэ, хэсэг хугацаанд эрүүл гялалзсан мэт болно, ингээд л нэгэн буруу тойрогт орсон байдаг.

Харин силиконы, сульфатын агууламжгүй үс арчилгааны бүтээгдэхүүнээс татгалзсанаар урт хугацаандаа үүрдийн эрүүл, сайхан үсийг бий болгох боломжтой. Ингэснээр үсний ширхэгт чийгшил, хэрэгтэй шим тэжээл нэвтэрсэнээр үсний баланс тэнцвэржинэ. Магадгүй анх силикон агууламжгүй шампунь хэрэглээд л шууд гялтганаж гоё болохгүй байж болно учир нь үүссэн силикон бүрхүүл арилж, шим тэжээл нь үсэндээ үйлчилгээгээ үзүүлтэл хугацаа ордог болохыг анхаарна уу. Тиймээс та тэвчээртэй байж, эрүүлээр тордсон өөрийн гэсэн торгомсог, эрүүл, хатуу үсийг бий болгоорой!
Мөн silicone- free болгоныг сонгох нь учир дутагдалтай. Тиймээс бид танд найрлагандаа таны үсийг эрүүлжүүлэхэд нэн шаардлагатай байгалийн гаралтай, ашигтай тоснууд бүхий арган тос, оливийн тос, коконат тос, наранцэцэгийн үрийн тос, моринга үрийн тос, авокадоны тос, камелиан үрийн тос , жожоба үрийн тос, адууны тос болон В5, В7 витамины өндөр концентраци бүхий агууламж бүхий орцтой силикон, сульфат агуулаагүй уургийн агууламж өндөртэй Guerisson Hair Shampoo болон hair essence-ийг санал болгож байна.
Эх сурвалж:
https://www.greenpeople.co.uk/beauty-hub/blog/why-you-should-switch-silicone-free-shampoo
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







