Ээжүүдээ гэрийн нөхцөлд хүүхдүүддээ алимны нухаш хийж сурцгаая


шинэ алим - дунд зэргийн 2 ширхэг
 Элсэн чихэр - цайны халбагаар 1
Гарц:     250 мл
Тэжээллэг чанар:
 Уураг 1.2 гр
 Тослог 0 гр
 Нүүрс ус 43.9 гр
 Илчлэг 180.3 ккал

Алимаа сайтар угааж үрийг аваад 10-15 минут жигнэнэ. Жигнэсэн алимаа тагтай нь хөргөж, хальсыг цэвэрлээд сайтар нухаж, элсэн чихрээр амталж бэлэн болгоно. 6 сартайгаас нэмэгдэл хоолны дараа 20-30 граммар өгнө.

Жимсний зутан
Жимсний зутанг шинэ буюу хатаасан жимс, жимсгэнэ, жимсний өөрийн шүүс, жимсний нухаш, сүү, чихрийн ханд болон бусад хүнсний бүтээгдэхүүнээр бэлтгэнэ. Жимс, жимсгэний зутанд төмсний гурил хэрэглэнэ. Жимсний зутанд орох төмсний гурилын их багаас хамаарч өтгөн, өтгөвтөр, шингэн гэж ангилна. Жимсний шингэн зутанг сүү, ээдэм, будаа, гурилаар бэлтгэсэн хоолонд сүмс маягаар хэрэглэнэ. Өтгөн ба өтгөвтөр зутанг биеэ даасан хоол болгож өгнө. Жимсний өтгөн зутанг бэлтгэсний дараа элсэн чихэр цацсан буюу норгосон тусгай хэвэнд хийж хөргөнө. Жимсний өтгөн зутанг олгохдоо хэвээс нь гаргаж таваглаад жимсний чихэртэй ханд буюу жимсний чанамлаар чимэглэж өгнө.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.