“Гэнэтийн бэлэг” задрах мөч өнөөдөр ирлээ
“Найзууд” театр, “Такт продюсинг”-ийн уран бүтээлчид хамтран “Гэнэтийн бэлэг” нэртэй мюзикл жүжгээ Тусгаар тогтнолын ордны тайзнаа өнөөдөр дэлгэж байна. Уг сонирхол татам нэртэй романтик, инээдмийн болон хөгжимт драмын бүтээлийн зохиолыг зохиолч Ж.Оргилсайхан “Нарийн ногооны салат” нэртэйгээр бичсэн бол ерөнхий найруулагчаар нь Б.Уянга ажиллажээ.

Харин жүжгийн гол дүрүүдэд Монголын чадварлаг жүжигчдээс гадна рок попын шилдэг дуучид оролцон тоглох юм. Уг жүжгийг тоглох романтик залуусын бүрэлдэхүүнд “Найзууд театр”-ын жүжигчин Э.Ууганбаяр, “Guys” хамтлагийн дуучин, жүжигчин Д.Лхагва, “HOTSPOT” хамтлагийн дуучин Н.Наранбаатар, УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний Б.Нармандах, жүжигчин Г.Отгонцэцэг, “Киви” хамтлагийн дуучин Д.Уламбаяр( Ука ), залуу жүжигчин П.Шүүдэрцэцэг, Б.Билэгдэмбэрэл нар багтжээ.

Жүжгийн “Энэ дурлал гайхамшигтай” хэмээх дууг “HOTSPOT”-ын Н.Наранбаатар, “Киви” хамтлагийн дуучин Д.Уламбаяр нар хамтран дуулж, клипжүүлснээр үзэгчдийн хүртээл болоод байгаа билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.