”Anemone”-ынхон Үргэлж залуугаараа

“Making the band-1” шоунаас төрөн гарсан “Anemone” хамтлаг хамгийн сүүлд “Хэлээгүй” дуугаа сонсогчдод хүргэсэн билээ. Тэгвэл тус хамтлагийнхан монголын анхны эмэгтэй реппер Gennie-тэй хамтран энэ хаврын эхний уран бүтээл болох “Always young” хэмээх дуу гаргажээ.

Мөн “Anemone”  хамтлагийн анхны цомог нь БНСУ-д хэвлэгдэж ирээд удаагүй байгаа юм. Цомогт “Хаврын хайр”, “Чи яг дурлал шиг”, “Надад мөрөөдөл бий”, “Хэлээгүй” зэрэг хит дуунууд болон сүүлд хийгдсэн шинэ уран бүтээлүүд болох 9 дуу багтжээ. Тэд цомгоо тун удахгүй худалдаанд гаргах юм байна.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.