MTV Movie Awards-2013 ёслолын ажиллагааны шилдгүүд тодорлоо


    Холливуудад 2013 оны MTV Movie Awards шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнгөрсөн ням гаригт болж өнгөрлөө. Ёслолын ажиллаанд хүрэлцэн ирсэн Ким Кардашьян, Эмма Уотсон, Кайли Миноуг,  Брэд Питт / Харамсалтай нь Брэд Питт Анжелина Жолигүй ирсэн/ болон бусад одууд хувцаслалт, үс засалт, улаан хивсэн дээр алхах байдлаараа үзэгчдийг гайхшруулаад зогсохгүй  шоу тоглолтуудаараа хүмүүсийг баярлуулсан.  

Удахгүй ээж болох гэж байгаа Ким Кардашьян одоог хүртэл жирэмсний зориулалтын хувцас өмсөхийг хүсэхгүй, өндөр өсгийтөөс ерөөсөө салахгүй байгаан байна. Тэрээр өндөр өсгийтэй гуталтай бие барьсан Saint Laurent брэндийн хар даашинзтай хүрэлцэн ирсэн.    

Бас нэгэн зөвхөн шагналын төлөө биш өөрийгөө харуулах гэж ирсэн од бол Селена Гомес. Тэрээр улаан хивсэн дээр алхахдаа Julian McDonald-ийн бүтээсэн цагирган хээтэй алтан даашинз өмссөн бол тайзан дээр гарахдаа цэрэг бүсгүй эсвэл Энэтхэг бүсгүй мэт харагдаж байлаа.

Харин алдарт дуучин Кайли Миноуг маань нэгэн өдөр тутмын сонины ойн баярын арга хэмжээнд Кэти Холмсийн өмссөн хувцаслалтыг санагдуулахаар хувцаслажээ.  Тэрээр хуяг дуулга мэт мөнгөлөг даашинз өмссөн нь хамгийн загварлаг хувцаслаж ирсэн одуудын тоонд орох нь юу л бол. Гэхдээ үзэгчид Кайлид яаж ч хувцаслаж ирсэн, ямарч харагдаж байсан бүгд хайртай байдаг. 

Энэхүү ёслолын ажиллагааг  Ребел Уилсон  хөтөлсөн. Тэрээр тайзан дээр эхэлж гарахдаа тун удахгүй Америкт  гарах гэж байгаа “Төмөр хүн-3” киног санагдуулахуйц хувцаслажээ. Түүгээр зогсохгүй шоуг хөтлөх хугацаандаа хэд хэдэн удаа өвөрмөц онцлог хувцаслалтуудыг өмсөж гарч ирсэн.

2013 ны MTV Movie Awards шагналын эздийн дунд саяхан Оскарын шагнал хүртсэн Женнифер Лоуренс шилдэг эмэгтэй жүжигчин, шилдэг үнсэлт гэсэн хоёр номинацийн эзэн болсон. Гэхдээ Женнифер Лоуренс ёслолд ирж чадаагүй.
Мөн Ребел Уилсон Төгс хоолой  киногоор шилдэг цөмрөлт буюу шинэ давалгаа, шилдэг хөгжмийн агшин гэсэн хоёр  номинацийн эзэн болжээ.

Ухаалаг, царайлаг Харри Потер киногоор нь бид мэдэх Эмма Уотсон  энэ жилийн шилдэг үлгэр жишээ номинацийн эзэн болсон. Энэхүү шагналыг түүнд жүжигчин Жон Хилл гардуулсан бөгөөд энэ үеэр  Эмма Уотсоныг энэ жил  дэлхийн шилдэг борлуулалттай байгаа ном болох “Саарал өнгөний 50 туяа” киноны гол дүрд тоглоно гэдгийг зарлажээ.

Ингээд MTV Movie Awards-2013 оны шилдгүүдийг хүргэе.

Шилдэг кино-“Өшөө авагч”
Шилдэг эмэгтэй жүжигчин Женнифер Лоуренс “Миний найз залуу солиотой” киногоор
Шилдэг эрэгтэй жүжигчин- Брэдли Купер “Миний найз залуу солиотой” киногоор
Шилдэг оны тэсрэлт номинаци- Ребел Уилсон “Төгс хоолой”  киногоор
Шилдэг киноны баатар- “ Бельбо Бэггинс” Санамсаргүй аялал” киногоор
Шилдэг хос номинаци- Марк Уолберг, Сет Макфарлейн нар “Гуравдах нь илүү” киногоор
Шилдэг хорон муу санаат дүр номинаци-Том Хиддлстон “Өшөө авагч” киногоор
Шилдэг үнсэлт номинаци- Брэдли Купер, Женнифер Лоуренс “ Миний найз залуу солиотой” киногоор
Шилдэг зодоон номинаци- Роберт Дауни, Крис Эванс, Марк Руффало, Крис Хемсворт, Скарлетт Йоханссон, Джимми Реннер болон Хиддлстон нар “Өшөө авагчид” киногоор
Шилдэг хөгжмийн агшин номинаци- Анна Кендрик, Ребел Уилсон, Анна Кэмп, Бриттани Сноу, Алексис Нэп, Эстер Дин,  Хана Мэй Ли  нар “Төгс хоолой” киногоор
Шилдэг цамцгүйгээр дүр үзүүлэх номинаци-Тэйлор Лотнер
Шилдэг инээдмийн хаан -Уилл Фаррел
Тухайн жилийн шилдэг үлгэр жишээ номинаци -Эмма Уотсон
-MTV-ийн залгамж халаа номинаци-Жимми Фокс

                        Закари Куинто, Зои Салдана, Крис Пайн



                         Дези Лайдик


                              Брэд Питт


                             Зои Салдана


                           Брэдли Купер



                           Карли Клосс


                           Кайли Миноуг


                      Питер Динклэйдж


                      Мелани Иглесиас


                         Ким Кардашьян


                                    Кеша



                       Керри Вашингтон


                           Селена Гомес



                        Ребел Уилсон




                               Уилл Фаррел


                          Тэйлор Лотнер


                       Том Хиддлстон



                            Эмма Уотсон


                         Холланд Роден


                             Хлоя Морец


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.