Холливуудыг донсолгосон Азийн эмэгтэй жүжигчид
Хятадын кино жүжигчин Жан Цзыи 1979 оны хоёрдугаар сарын 9-нд төржээ.
Тэрбээр Хятадын кино урлагийн хамгийн шилдэг залуу дөрвөн эмэгтэй
жүжигчний нэг билээ.
Тэрбээр кино найруулагч Жан Юимоу, Анг Ли, Вон Кар-вай, Чен Кайге, Сэйжун Сузуки, Роб Маршал нарын бүтээсэн Хятад төдийгүй олон улсын шилдэг уран бүтээлд тоглосон юм. Залуу жүжигчин Жан Цзыи Бээжин хотод төрсөн бөгөөд бага насаа ч энд өнгөрөөжээ. Түүний эцэг Жан Юансиа нягтлан бодогч, ээж Ли Жоушен цэцэрлэгийн багш мэргэжилтэй аж. Жан Цзыи 11 настайдаа Бээжингийн бүжгийн академид элсэн оржээ.
Тэрбээр 1996 онд
17 настайдаа Хятадын драмын төв академид оржээ. Энэ сургуулийг Хятадын
хамгийн шилдэг урлагийн сургууль гэж үздэг байв. Жан Цзыи 19 насандаа
Жан Юимоугийн “Замын байшин” кинонд анх удаа гол дүр бүтээсэн бөгөөд энэ
кино 2000 оны Берлиний кино наадмаас “Мөнгөн баавгай” шагнал хүртэж
байжээ.Жан Цзыи “Хэвтээ бар, нуугдсан луу” кинонд Жен бүсгүйн дүрийг бүтээснээр кино үзэгчдийн дунд нэр хүндээ өсгөжээ. Түүний тоглосон энэ кино мөн Өрнөдийн кино наадмуудаас хэд хэдэн шагнал хүртсэн юм. Жан Цзыи “Оргил цаг 2” кинонд тоглосон нь Америк кинонд тоглосон анхны дүр юм. Энэ үед тэрбээр англи хэл сайн сураагүй байжээ. Тиймээс жүжигчин Жэки Чан киноны найруулагчийн хэлсэн бүхнийг түүнд орчуулж өгдөг байв. Энэ кинонд тэрбээр Ху Ли буюу Хятадаас орчуулбал Үнэг гэдэг эмэгтэйн дүр бүтээсэн байна.
Үүний дараа Жан Цзыи амжилтын эхэн үед хамтран ажиллаж байсан кино найруулагч Жан Юимоугийн “Баатар” кинонд тогложээ. Хятадын кино найруулагч Жан Юимоу англи хэлтэй орнуудад уран бүтээлээрээ танил болж, “Оскар”, “Алтан бөмбөрцөг” шагналд нэр дэвшиж байсан билээ. Энэ бүтээлийн дараа Жан Цзыи “Ягаан эрвээхэй” кинонд тоглож, энэ кино 2003 оны Канын кино наадамд өрсөлдсөн байна. Тэрбээр “Нисдэг хутга бүлгэмийн байшин” гар тулаант кинонд бүтээсэн дүрээрээ Британийн кино академийн шилдэг эмэгтэй жүжигчний шагналд нэр дэвшчээ.
Кино найруулагч Вон Кар-вайгийн “2046” кинонд тэрбээр Хятадын шилдэг жүжигчидтэй хамтран тоглосноос гадна энэ киногоороо Жан Цзыи Хонконгийн кино наадмын шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртсэн байна. 2005 онд Хятадын залуу жүжигчин бүсгүй Жан Японы нэрт кино найруулагч Сэйжун Сузукигийн “Ракоон гүнж”, “Гейшагийн дурсамж” кинонд тус тус тогложээ. Тухайн үед Хятад эмэгтэй японы гейшад тоглосныг япончууд нь ихээхэн шүүмжилж байв.
Жан Цзыи “Замын байшин” кинонд тоглосны дараа түүнийг кино найруулагч Жан Юимоутэй холбоотой гэсэн цуу яриа гарч байв. Харин Хонконг, Тайванийн хэвлэлүүд түүнийг Жэки Чантай холбож бичдэг байжээ.
“Хэрвээ би жүжигчин болоогүй бол цэцэрлэгийн багш болох байсан. Учир нь би хүүхдэд маш хайртай” гэж Жан Цзыи нэгэн ярилцлагадаа дурдсан байна. 2007 оны нэгдүгээр сард Жан Цзыи шинэ найз залуутайгаа Нью-Йоркт бэйсболлын тэмцээн үзэж байгаад олны анхааралд өртжээ. Түүний найз залуу нь Израилийн тэрбумтан Виви Нево болохыг мэдсэн юм. Виво урьд нь Британийн загвар өмсөгч Кэйт Мосстой холбоотой байжээ. Хятадын залуу жүжигчин Израилийн тэрбумтантай сүй тавьсан аж.
Ингээд та бүхэндээ түүний фото зургуудаас хүргэе.







Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
8-10 кг жин хасна
(103.26.193.246)
2016-03-15 10:18:10
жимсээр турах уу
facebookcomcherryhandle1
0
0
0
Хариулах
Хулан
(124.158.77.22)
2013-04-18 10:39:03
Тэр бол үнэхэр хөөрхөн бүсгүй шүү
0
0
0
Хариулах







