Монголын загвар өмсөгч Т.Оюун-Эрдэнэ “FID’e fashion weeks” амжилттай оролцоод иржээ
БНХАУ-ын Бээжин хотод олон улсын дизайнер, загвар өмсөгчдийн чуулган буюу “FID’e fashion weeks” арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө. Уг загварын шоунд Монголын загвар өмсөгч Т.Оюун-Эрдэнэ эх орноо төлөөлөн оролцсон бөгөөд гадаадын шилдэг моделиудтай мөр зэрэгцэн алхаж, авьяас чадвараараа гайхуулжээ.

Дизайнеруудын шилдэг бүтээлүүдийг тайзнаа амилуулсан тэрбээр “Бусад орны моделиуд өвөрмөц загвартай өндөр ултай гутал өмсөөд тайзан дээр алхах гэж зүдэрч байна. Харин манай моделиудын ямар ч нөхцөлд дасан зохицох чадвартайг зохион байгуулагч талынхан их гайхаж байна лээ” хэмээн найз нөхөддөө сонирхуулжээ.

Дашрамд дурьдахад тэрбээр “Super model of Asia Pacific-2011” олон улсын тэмцээнд амжилттай оролцон “Best figure” буюу “Хамгийн сайхан бие галбиртай модель” гэсэн шагналыг гардаж байсан юм.













