”СТРЕССЭНД ХҮРТЭЛ САЙН ТАЛ БАЙНА ШҮҮ”

Америкиийн сэтгэл судлаач Kelly McGonigal стресс нь хүмүүст янз бүрийн өвчлөлийг бий болгох аюултай гэж үздэг байсан ч шинэ судалгааны хариу нь түүнийг гайхшруулжээ.
Бид стрессээс айхын оронд түүнтэй нөхөрлөх хэрэгтэйн байна. Стресс бидний оюун санаа болон бие махбодид яаж эерэг нөлөө өгч чадна гэж? 
Харцгаая:

Стресс нь үхлийн эрсдэлийг бууруулдаг. 

1998 оноос хойш Висконсин Мадисон их сургуульд хийгдсэн стрессийн талаарх судалгаанд маш их стрессдэг ба тэр стресс нь өөрийнх нь эрүүл мэндэд муу нөлөө үзүүлдэг гэж боддог хүмүүс цагаасаа өмнө үхэх магадлал өндөр хувьтай гаржээ. Өөрөөр хэлбэл их стресстэй гэдгээ та мэддэг ч тэр чинь таны эрүүл мэндэд хор хөнөөлгүй гэж итгэвэл стресс нөлөөгөө үзүүлдэггүй байна. 



Стресс нь мэдрэлийн системийг идэвхжүүлж, идэвх оролцоог нэмэгдүүлдэг байна. 

Энэ санааг эрдэмтэд хархан дээр хийсэн судалгаан дээрээ үндэслэн гаргажээ. Судалгааны хариуд стресс нь тархийг илүү сэргэг идэвхтэй байлгаж, танин мэдэхүйн оролцоог нэмэгдүүлдэг гэж дүгнэжээ. Гэнэтийн стресс дархлааг цочроож, сэргээдэг байна. Богино хугацааны стресс нь адреналин ялгаруулснаар нойрмог байсан дархлааны эсийг сэргээж хэрэгтэй байж болох тэмцэгч байдал руу явуулдаг байна. 

Стресс илүү нийтэч болгодог.

2012 онд хийгдсэн Фрейбургийн их сургуулийн оюутнуудаас авсан судалгаа нь стресс нь таныг найзтай болоход тусалдаг гэжээ. Үүнд 72 оюутныг хэвийн болон стрессийн нөхцөлд хоёр хувааж, багаараа оролцох тоглоом тоглуулахад стрессийн нөхцөл дор өрсөлдсөн оюутнууд багийн гишүүддээ илүү итгэж, хамтран ажиллах чадвар илүү өндөр байжээ. 

Стресс сурах үйл явц болон ой тогтоолтыг сайжруулж зөн билэгтэйгээ холбогдоход дэмжлэг үзүүлдэг байна.

Харх усанд сэлэхийг жигших нь тодорхой. Тэгвэл 2009 онд хийгдсэн Буффалогийн их сургуулийн судалгаанд нэг бүлгийн хархыг 20мин усанд , нөгөө бүлгийг нь хуурай нөхцөлд үлдээгээд ээдрээтэй нөхцөлд хоёр бүлгийн хэрхэн даалгавар биелүүлэх чадварыг ажиглажээ. Нэг өдрийн дараа усанд үлдээсэн хулганы бүлэг нь илүү бага алдаа гаргажээ. Гэвч энэ бүх тохиолдол нь зөвхөн богино нөхцөлт стресс буюу богино хугацаанд үүссэн стрессийн үед л боломжтой. Харин таны стресс удаан хугацаанд үргэлжилж, хамгийн гол нь таньд энэ нь хор хөнөөлтэй гэж бодох юм бол гүн стресс, мэдрэлийн ядаргаанд орох магадлалтай юм. 

Эх сурвалж: http://ideas.ted.com/
Орчуулсан лаачин- Аянзаяа
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.