Өнөөдрийн өглөөний хоолны жор: Шинэ ногооны салат ба Зуун наст, нимбэгний шүүс

Шинэ ногооны салат

Орц:

шинэ өргөст хэмх 50гр
улаан лооль 50гр
ногоон чинжүү 10гр
улаан чинжүү 10гр
хар чидун жимс 15гр
эрдэнэ шиш 10гр
сонгино 12гр
ургамлын тос 10гр

Хийх арга:

1. Шинэ өргөст хэмхийг угааж нимгэн хавтгай, улаан лоолийг сармис хэлбэртэй хэрчинэ.
2.Ногоон, улаан чинжүүг угааж маш нимгэхэн хярж, нарийн савх хэлбэртэй хэрчээд дээр нь хар олив болон жижиглэн хэрчсэн сонгиноо хийж давс, повоор, элсэн чихэр, уксус болон ургамлын тос нэмж хутгана.
3. Салатыг таваглаж эрдэнэ шиш цацаж өгнө.

Зуун наст, нимбэгний шүүс

Орц:

- 500 мл хүйтэн ус
- 120 мл нимбэгний шүүс
- 1 аяга хальсалж куб хэлбэртэй хэрчсэн зуун настын навч
- зөгийн бал
 
  Нэмэлт:
- 120 мл ногоон нимбэгний шүүс

Хийх арга:


1.Усандаа нимбэгний шүүсээ хийн найруулна.
2.Зөгийн балаа амталж хийнэ.
3.Хөргөгчинд хэсэг хугацаанд хийн хөргөнө.
4.Зуун настыг зөвхөн уух үедээ л амталсан шүүсэндээ хийнэ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
турах (203.91.117.4) 2014-02-25 19:14:04
би турах гээд маш их хэчээсэн ч ер болохгүй байна яах вэ зөвлөөч