Монгол ямааны ноолуураар хийсэн Дэлхийн хамгийн үнэтэй ор бүтээжээ

Америкийн “люкс” ангиллын матрас үйлдвэрлэгч “Savoir” компани дэлхийн хамгийн үнэтэй орыг танилцууллаа. Хэдийгээр энэхүү ор тэнгэрт хадсан үнэтэй буюу 175 мянган доллар ч гэлээ ая тухтай амарч унтахыг эрхэмлэгч баян эрхмүүд үүнийг худалдаж авна гэдэгт үйлдвэрлэгчид итгэж байгаа гэнэ. “175 мянган доллар бол орны хувьд асар их мөнгө гэдэг нь эргэлзээгүй. Энэхүү орыг гараас гаргахад 700 орчим цаг шаардагдсан. Маш их хүч хөдөлмөр, ур ухаан шавхаж хийсэн бүтээл гэж хэлж болно.

Энэ орыг хийхэд Кейт Миддлтоны хуримын даашинзыг оёсон Хэмптон Корте дэх Хатан хааны гар урлалын сургуулийн урчууд оролцсон. Мэдээж сэтгэл ханамжийн баталгааг үнэлж баршгүй. Та энэ орыг насан туршдаа эдэлж хэрэглэх болно. Матрас болон пүршний механизмд 25 жилийн баталгаа өгөх бөгөөд харин бусад зүйлст хэдэн зуун жил. Тэгэхээр 175 мянган долларыг эдгээр жилд хуваагаад үзэхэд өдөрт хэдхэн доллар төлж байна гэсэн үг” хэмээн тус компаний төлөөлөгч ярьж байна.

Ор ч өөрөө тансаг зэрэглэлийнх. Матрасыг үйлдвэрлэхэд Монгол ямааны ноолуур, латин америк морьдын сүүлний цагаан хялгас зэргийг ашигласан гэнэ. Түүнээс гадна матрас бүрийг захиалагчийн биеийн жин, хэлбэрт тохируулан үйлдвэрлэх аж. Тансаг, дээд зэрэглэлийн ийм орыг цөөхөн тоогоор үйлдвэрлэх юм байна. “Бид таныг орон дээр унтаж байна гэж мэдрээсэй хүсэхгүй байна. Харин бид таныг хөвсгөр зөөлөн үүлэн дээр амарч байна гэж мэдрээсэй гэж хүсч байна” хэмээн “Savoir” компанийн гүйцэтгэх захирал Алистаир Хьюгес ярьж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
сн (103.11.195.134) 2013-08-12 15:35:06
дахин боловсруулалт л хийгээгүй бол энэ худлааговийн бүтээгдэхүүнийг чийглэг газар юм юм л үнэртэн шүү дээ
T: Bolormaa (109.235.224.240) 2013-08-10 23:12:59
Sain baina uu Mongol yamaani nooluur orson gehed saikhan sonsogdoj bn mungutei humuus avah ni damjiggui