Үхэх болсон ч хойд нас угтах тул ямагт өөдрөг бай
Төгс зөв амьдрал дотоод гоо зүйг төсөөлшгүй сайхан болгодог юм шүү
Бие үхэвч сүнс буюу дотоод гоо сайхан мөнх
Голландын хэсэг эрдэмтэд хүний үхлийн дараа амьдрал байдаг тухай онолыг баталсан байна. Хүний бие махбодь үхсэний дараа оюун ухаан нь бодитой байсаар байдаг болохыг эдгээр эрдэмтэд олон жилийн судалгаа явуулсны үндсэн дээр баталжээ. Клиникийн үхэлд өртсөн хүмүүс зүрх нь зогсож, амьсгал хураасны дараагаар урт гэрэлтэй хонгил үзэгдэж, түүний амьдралд тохиосон юмс үзэгдэл агшин зуур үзэгдээд сэтгэл тайвширч жингүйдэлд ордог гэж яригддаг. Америкийн эрдэмтэн судлаач Реймон Муди үхэл амьдралын хооронд буй энэ зааглалтыг “үхлийн ирмэг дээрх туршилт” гэж нэрлэжээ. Орчин үеийн сэхээн амьдруулах арга ажиллагааг өргөн хэрэглэсэнээр өвчтнийг аварч болдог. Энэ ажиллагааг хөтлөх явуулах хэлбэрүүд өвчтөнд үзүүлэх нөлөө дэлхий даяар нэг л хэлбэрийн байдаг. NDE “near death experience/ буюу “үхлийн ирмэг дээрх туршилт”-ыг давж гарсан хүмүүсийн 50% нь өөрийн үхлийг мэдэрч байснаа баталдаг байна. Буцаж амьдарсан өвчнүүдийн 30% нь төгсгөлдөө хурц гэрэлтэй хонгилоор явж байснаа баталдаг бол, 29% нь одод түгсэн тэнгэр харсан байдаг. Тэдгээр өвчнүүдийн аль нь ч түгшүүр сандрал, эвгүй байдлыг бараг мэдрээгүй. Харин ч хөнгөрөөд явчих байдал мэдэрсэнээ дурсдаг аж. Голландын эрдэмтэн доорх сонин явдалтай тулгарчээ. Эмнэлэгт ком хэлбэрт орсон өвчтөн хүргэгдэж ирсэн байна. Түүнд зүрхний иллэг, хиймэл амьсгалын аль нь ч тус болсонгүй. Эмч нар түүний улаан хоолойд гуурс суулгаж, түүгээрээ хиймэл амьсгал явуулахаар шийдэж түүний амны хөндийгөөс хиймэл шүдийг авах хэрэгтэй болсон. Цаг хагасын дараагаар өвчтөний зүрх цохилж, амьсгал нь хэвийн болсон байна. Үүнээс долоо хоногийн дараа өвчтөн ухаан орж сэргээд эмч нараас хиймэл шүдээ эргүүлж өгөхийг хүссэн байна. Түүнийг сэхээн амьдруулахаар тэвдэж байсан эмч нар хиймэл шүдийг нь хаана тавьснаа огт санахгүй байжээ. Гэтэл өвчтөн өөрийнхөө шүдийг хэн авсан, хэрхэн тавьсаныг нэг бүрчлэн тодорхой зааж өгсөн байна. Тэр өвчтөн клиник үхлийн үед өөрийгөө дээрээс харж байдаг болохыг батлаад эмч нарыг үйл ажиллагааг нэгд нэгэнгүй харж, өөрийг нь амьд байгааг тэдэнд мэдэгдэх гэж хичээж байснаа ярьсан аж. Эрдэмтэд үүнээс үндэслэн оюун санаа нь бие эрхтэн тархинаас тусдаа оршин байдаг гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Сандиагогийн эрдэмтэд ердийн үхлээр нас барсан гурван сая орчим хүнд сүнсний судалгаа явуулж, түүний зүй тогтлыг илрүүлжээ. Эмэгтэйчүүдийн ихэнхи нь төрсөн өдрийнхөө дараагийн долоо хоногт нас барсан байдаг бол, эрэгтэйчүүд нь эсрэгээрээ төрсөн өдрийнхөө өмнөхөн нь нас барсан байдаг. Доктор Дэвид Филипсийн үзэж байгаагаар үүний шалтгаан нь эрчүүд энэхүү тэмдэглэлт өдрийг өөр нэг бүсгүйтэй нууцхан учрах боломж хайх төдийгөөр өнгөрөөдөг бол эмэгтэйчүүд энэхүү баярын дараа сэтгэл санааны дарамтнуудаасаа салж хөнгөрдөгтэй холбоотой аж.
Питербургийн мэдээдэл технологийн их сургуулийн эрдэмтэн профессор Константин Кротав мэдэгдэхдээ: Биологийн бүх биетүүд өндөр хүчдэлтэй цахилгаан соронзон орон цацаргадаг үзэгдэл байдаг бөгөөд үүнийг бүр 1930-аад оноос өөрийн гэр бүлийн хамт ажиллаж байхдаа олон нийтэд нотлон харуулсан. Харин 1996 оноос орчин үеийн багажаар хүний биеэс цацарч байгаа цахилган соронзон оронг хүний амьд байх үед болон нас барсных нь дараа тасралтгүй ажиглалт хийсээр ирсэн байна. Энэхүү туршилт ажиглалтын гол санаа нь энгийн байв. Амьд бие өөрөөсөө тодорхой цацаргалт хийж байгаа бол, үхсэнийх нь дараа амьтай матер нөгөө төлөвт шилжихэд энэ цацаргалт хэрхэн унтардаг болохыг л олж тогтооход чиглэж байсан аж. Ингээд доорх дүгнэлтэнд хүрсэн байна.
- Насны доройтлоор үхэх.
Энэ үед амьдралын давтамжууд гүйцэж, ердийн журмаар төгсөнө. Сүнс тайвнаар биеийг орхино. Гэхдээ шууд биш дахин нэг хоног биедээ байсаар байна. Тэгээд 16 цагийн дараа түүний биеэс цахилгаан соронзон орон алгуур сүүмэлзэн дээш хөөрөх буюу шууд салж одох бөгөөд биеэс цацрах цацаргалт унтарна.
- Зуурдын үхэл
Насны тоо гүйцээгүй учраас сүнс биеийг орхиж явах хүсэлгүй байна. Тэрээр 48 цагийн турш бие дотроо эргэлдсээр байна. Дараа нь гэрэлтэт гэнэт зогсож, аажим бүдэг болсоор биедээ уусна.
- Амиа хорлох үхэл
Хий бие бодит биетэйгээ нягт холбоотой байна. Гэнэтийн золгүй явдал, нөхцөл байдлаас шалтгаалж тасарсан амьдралаас хийн гэрэлтэгч бие салах хүсэлгүй мэт байна. Тэмцэлдэж шаналгасан тэр орчноо шууд орхиж явалгүй 3 хоногийн турш багаж дээр мэдэгдсээр байна.
- Агшин зуурын буюу золгүй үхэл
Үхлийн дараах энгийн 4 цагийн турш багаж дээр нарийхан зурвас гэрэл ажиглагдаж байснаа 3 цагийн дараа цасны ширхэг мэт бүдэг одод хөврөн гарч эхлэх бөгөөд хоромхон зуур биенээсээ салж эхэлнэ. Энэ үзэгдэл бүтэн хоногийн турш ажиглагдаж байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа







