Өнөөдрийн өглөөний хоолны жор: Өндөгний салат



Орц:
  • Өндөг 8ш
  • Утсан мах 125г
  • Салатны навч 50г
  • Йогурт 1ш
  • Майонез 2 хоолны халбага
  • Найруулсан гич 1 цайны халбага
  • Хурц улаан амттай улаан перец бага зэрэг
  • Давс
  • Нимбэгний хүчил
  • Улаан лууван 2ш

Хийх арга:
Өндгийг гүйцэд болтол чанаад усанд сойж дугуй хэрчинэ. Утсан махыг өргөн урт хэрчинэ. Улаан лууванг угаагаад дугуй хэрчинэ. Салатны навчийг угааж сэврээгээд хярж хэрчинэ. Салатны тадганд утсан мах, өндөг, улаан лууванг хийнэ. Хэрчсэн салатны навчийг йогурт, тайонез, гич, давс, перец, нимбэгний хүчилтэй хольж хутгаад ыүтээгдэхүүний дээрээс асгаж бүрхүүлэн бэлэн болгоно.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.