Дэлхий дээрх гаж гэмээр сонирхолтой хүмүүс

Сонин хачинаар дүүрэн хорвоо шүү. Энгийн хүмүүс нэг л өдөр өөрчлөгддөг эсвэл тэд анхнаасаа л гаж гэж хэлж болохоор ийм сонин сонирхолтой төрдөг юм болов уу? Бүсгүй танд сонирхуулах доорх мэдээллийг хүргэе.



Хатагтай Кети Жунг. Тэрээр маш нарийхан бэлхүүстэй бөгөөд өөрийнхөө өмсдөг даашинзыг өөрөө урладаг байна. Кети Жунг хатагтай Гиннесийн номонд хамгийн нарийхан бэлхүүстэй эмэгтэй гэдгээрээ бичигдэж чаджээ.



Барби хүмүүс. Тэд бидэнтэй адилхан, жинхэнэ хүн шиг харагдаж байна гэж үү? Эхээс төрсөн биесээ тэд өөрсдийн хүсэлтээр ийм болгожээ. Мэдээж маш их мөнгө зарцуулан, олон удаагийн пластик мэс ажилбарын дараагаар ийм болцгоожээ.




Нүдний алиман дээрх шивээс. Ойрын хэдэн жилүүдээс энэ мода ихээхэн хүчээ авсан. Хүн харах нүдээ байдаг бүх чадлаараа хамгаалдаг байхад энэ хүмүүс бусдаас содон харагдахын тулд юу ч хийхээс буцдаггүй бололтой.



Хүн бар. Америкийн Нэгдсэн Улсын иргэн болох энэ эр өөрийгөө хүн бар болгож орхижээ. Харамсалтай нь энэ байдал нь түүнийг тийм ч удаан амьдруулсангүй бололтой. 2012 оны 11 сард түүнийг гэртээ амиа хорлосон байхад нь олжээ.



Ирвэс хүн. Тэрээр шивээс урлаач бөгөөд өөрийн нөр их хөдөлмөрийн үр дүнд өөрийгөө хүн ирвэс болгосон. Энэ байдалдаа залуу маань үнэхээр сэтгэл хангалуун байдаг бололтой.



Төвд гаралтай Бурмачуудын эмэгтэйн нэг ёсны гоёл юм. Тэд нас ахих тусам хүзүүн дэх цагирагаа нэмдэг байна. Ингэж ахиулсаар тэд маш урт хүзүүтэй болдог бөгөөд аль урт хүзүүтэй болсон эмэгтэй нь тосгон дотроо хүндлэгддэг аж.



Бид чихээ цоолж зүүснийг ээмэг гэдэг. Тэгвэл чихнээс өөр газар цоолуулж ээмэг маягийн гоёл зүүхийг "персинг буюу цоолтуур" гэдэг. Анх дэлгэрэх үедээ хүмүүс хөмсөг, уруул, хэл зэргээ цоолуулдаг байсан бол өнөөдөр илүү шинэ түвшинд хүрсэн аж. Уруулын доод хэсэг, хацар хэсэгтээ ингэж том нүх гаргах нь тийм ч таатай сонирхол биш байх нь мэдээж юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.