Шинэ 7 хоногийн зурхайгаа хүлээн аваарай бүсгүйчүүдээ
ХОНЬ
Энэ долоо хоногт хониныхон тэвчээртэй, болгоомжтой байхад илүүдэхгүй. Чухал мэдээ хүлээж байсан хүмүүсийн найдвар биелүүлэхгүй байх магадлалтай. Гэхдээ үүнд санаагаар унах хэрэггүй. Үүнийхээ оронд найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрөө. Аливаа асуудал хэт сэтгэлийн хөөрлөөр хандахгүй, бодитой хандах хэрэгтэй.
Үхэр
Энэ долоо хоног үхрийнхэнд ивээлээ хайрлана. Хамт олон чинь таны авъяас чадварыг өндрөөр үнэлэх болно. Муухай зангаа өрчилж, эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Хүмүүс танаар удирдуулахыг хүснэ. Гэр бүлийн харилцаа жаахан тааламжгүй байж болзошгүй. Гэхдээ эерэг өөрчлөлтүүд хийх арга зам өмнө чинь байна.
Ихэр
Дотны найзаасаа сайхан мэдээ сонсоно. Долоо хоногийн дундуур ажлын ачаалалдаа ядарч магадгүй. Иогоор хичээллэх юм уу зугаалганд яв. Хайр сэтгэлийн хувьд халуухан байх өдрүүд. Санхүүгийн асуудал сайн байна. Та гэртээ, эсвэл өөртөө юм худалдаж аваарай. Зарим нэг хүнтэй маргалдахаас сэргийл. Бусдын ихэрхүү зангийн өмнө тэвчээртэй байж чадвал та ялна.
Мэлхий
Ажил дээрээ дарга нартайгаа үл ойлголцох, хамт ажиллагсадтайгаа ам мурийж магадгүй. Гэхдээ аль болохоор тайван бусдын үгийг сонсч харилцан буулт хийж бай. Энэ долоо хоногт та хэдийгээр бухимдалтай байх хэдий ч санхүү мөнгөний асуудал сайн байх болно. Гэхдээ түрийвчинд байгаа мөнгөө хамаагүй цацаж болохгүйг анхаар. Хайр сэтгэлийн хувьд одтой байна. Ганц бие мэлхийнүүд шинэ дурлалтай учирч магадгүй.
Арслан
Энэ долоо хоногт арслангийнхэн сэтгэл хөдөлгөсөн, баярт үйл явдал ихтэй байх бололтой. Санхүү мөнгөний хувьд сайн, ашигтай гэрээ хэлэлцээрүүд хийгдэнэ. Энэ долоо хоногт наймаа арилжаа хийх, зээл авахад бүтэмжтэй. Зөн совингоо дагвал та амжилтад хүрнэ. Зарим арслангуудад гэрлэх санал ирж магадгүй.
Охин
Энэ долоо хоног сайтай, муутай байх нь. Долоо хоногийн эхний өдрүүдэд амжилт бүтээл, хайр дурлалаар дүүрэн байх бол сүүлээр та болгоомжтой байхад илүүдэхгүй. Шинэ бизнес эхлүүлбэл ашигтай байх аж. Гэхдээ сайн санхүүчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Энэ долоо хоногт эхлүүлсэн ажлаа заавал дуусгах нь зөв. Ингэж чадвал таны нуруун дээр ачаа багасч, хөрөнгө мөнгө ч орж ирэх магадал нэмэгдэнэ.
Жинлүүр
Мөнгөний тал дээр асуудал үүсч магадгүй. Аливаа зүйлд нягт няхуур ханддаг жинлүүрийнхэн энэ долоо хоногт орлого зарлага яс тооцож байхгүй бол мөнгөний алдалдал орж магадгүй. Хэтэрхий их ачаалалтай ажиллах хэрэггүй. Эрүүл мэндээ анхаар. Мөн хамт олондоо урьд урьдынхаасаа илүү эрч хүчтэй байгаагаа харуул.
Хилэнц
Хилэнцийнхэн энэ долоо хоногт зээл авах, санхүү мөнгөний асуудалд орооцолдох хэрэггүй. Үр дүн нь тааламжгүй байх болно. Ажлын ачаалалаас болоод багагүй стресстеж магадгүй юм. Санй амарч, энергиэ нөхөж авах хэрэгтэй. Эрүүл мэнд асуудалтай байгаа бол яаралтай эмнэлгийн байгууллагад ханд. Долоо хоногийн сүүлээр байдал өөр болно.
Нум
Санаандгүй үйл явдлаар дүүрэн өдрүүд. Найз нөхөд чинь хүрээлэх болно. Гэхдээ буруу шийдвэрээсээ болж ажлаа алдаж болзошгүйг анхаар. Зорилгоо өөрчлөх нь таны эрч хүчийг сэргээх болно. Мөнгөө үр дүнгүй хөрөнгө оруулалтад цацах хэрэггүй. Сэтгэлийн хямралаас аль болох зугатаж,цагийг завгүй өнгөөрөх нь чухал.
Матар
Худал хуурмаг зүйл маш их тохиолдох бөгөөд сонор сэрэмжтэй байгаарай. Гэхдээ энэ долоо хоногт шинэхэн бизнесийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж азаа үзэхэд гэмгүй. Аливаа юманд хүлээцтэй тайван хандаж, шинийг эрэлхийл. Ингэж чадвал гялалзсан амжилт таныг хүлээж байна. Амралтын өдрөө гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөө. Харин уснаас болгоомжил.
Хумх
Өөртөө өөрчлөлт хий. Та зорилгодо хүрэхийн тулд шургуу ажиллах хэрэгтэй. Алдаан дээрээ суралц. Хэрэв энэ долоо хоногт бүтээлч байж чадвал амжилт үргэлж таных байх болно. Ажлын газраа төлөөлөх үүрэг оногдоно. Та энэ долоо хоногт эрч хүчээр дүүрэн байх бөгөөд бусадтай нөхөрсөг харилцаж чадвал тулгамдсан асуудлаасаа амархан хагацаж чадна.
Загас
Сэтгэл санааны хувьд замбараагүй долоо хоног. Гэхдэ элдэв хүнд ажлыг амархан давж гарах болно. Эрч хүчээ алдах хэрэггүй. Таны манлайлан удирдах чадвар өндөр байна. Долоо хоногийн сүүлээр ачааллаас болоод стресстэж магадгүй. Энэ үед ямар нэгэн шийдвэр бүү гарга. Энэ долоо хоногт гэр бүлдээ хэрэгтэй чухал зүйл худалдан авна.







