Монгол хүүхдүүд дэлхийд ой тогтоолтоор 2,3-т бичигдлээ



Саяхан Манай улсын тамирчид "EXTREME MEMORY TOURNAMENT-2016" ой тогтоолтын халз мэтгэлцээнд шилдэг дөрөвт үлдэж дэлхийн чансааны олон тамирчдыг ардаа орхисныг мэдээлж байсан. Тэгвэл  Азийн Мастер З.Цэцэгзул (16 нас) маань энэ тэмцээний өнгөрсөн жилийн аварга, дэлхийн #1 тамирчин Johannes Mallow-ийг 4:1 буулган авч 3 дугаар байр түүнийх боллоо.
Монголчууд тэр дундаа өсвөрийн тамирчид маань гайхамшгийг бүтээлээ.

Аваргын төлөөх тэмцээнд Их Мастер Э.Пүрэвжав 2015 оны өсвөрийн Дэлхийн аварга, Дэлхийн чансааны #5 ОУ-ын Их Мастер Simon Reinhard-тай өрсөлдөн 2-т эрэмблэгдлээ. Э.Пүрэвжавын хувьд Alex Mullen-ыг 4:3 харьцаатайгаар буулган авч хамгийн ШУУГИАН тарьсан ялалтыг хийгээд байсан бол Дэлхийн чансааны #1, Дэлхийн аварга, Германы тамирчин Johannes Mallow-ыг 4:0 харьцаагаар илүүрхэж ялалт байгуулсан нь бүх тамирчид болон үзэгчид, дэмжигчдийг алмайруулсан юм.

Ялалт байгуулсны дараа бүх тамирчид болон ой тогтоолтын акулууд бүгд ирж өөрийн биеэр баяр хүргэсэн байна

Монголын оюун ухааны хамт олон хэлэхдээ:Үнэхээр хэлэх үг олдохгүй нь. Тамирчдаараа үнэхээр их бахархаж байна!

Энэ бүх амжилтын гаргахад гол хүчин зүйл болсон тамирчдынхаа гэр бүлийнхэнд болон бүх сэтгэл зүрхээ зориулан тамирчдаа бэлтгэсэн багш, дасгалжуулагч Б.Баасандорж таньд баярлалаа.
Биднийг үргэлж дэмждэг Монголчууддаа баярлалаа.
Тун удахгүй эх орондоо та нартайгаа уулзъя!
МОНГОЛ БАХАРХАЛ ЭНЭ БОЛ ГАЙХАМШИГ" гэж өөрсдийн цахим хуудсандаа нийтэлснийг бид бахархалтайгаар мэдээлж байна
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.