Өнөөдөр гэр бүлтэйгээ хамт байх өдөр

Амралтын өдрийн мэнд бүсгүйчүүдээ! Хайртай гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгээ цагийг зугаатай сайхан өнгөрүүлээрэй. Өнөөдрийн цаг агаар, өрнө дорнын зурхайг таньд хүргэж байна. Сайхан амарч аялангаа, цагийг зугаатай өнгөрүүлээрэй.

Цаг агаар:


Өнөөдөр Улаанбаатарт +26 хэм дулаан, шөнөдөө +9 хэм үүлширнэ.

Дорнын зурхай:

    Аргын тооллын:     2013.5.5 Ням гараг
    Билгийн тооллын:     26. Зургаан цагаан мэнгэтэй цагаагчин хонь өдөр
    Наран ургах шингэх:     5.45-20.14
    Үс засуулбал:     Жаргал үргэлжид ирнэ
    Барилдлага:     Арвидах
    Шүтэн барилдлага:     Сэрэхүй

Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Зуны уур орох улирал 16 цаг 29 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.